No menu items!
HomeХөтөчСолонгосын хамгийн романтик, нэг ангит ТАВАН кино

Солонгосын хамгийн романтик, нэг ангит ТАВАН кино

-

Олон ангит цувралуудаас илүү нэг ангит кино үзэх дуртай хүмүүст дараах 5 киног санал болгож байна. Доорх кинонууд бүгд Өмнөд Солонгосын кино урлагийн ертөнцөд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүд юм.

1. Kim Ji-Young, Born 1982

2016 онд зохиол нь бичигдэж, шилдэг борлуулалттай номоос сэдэвлэн бүтээсэн уг кинонд “Бусан хүрэх галт тэрэг” киноны гол дүрд тоглосон Gong Yoo болон үзэсгэлэнт жүжигчин Jung Yu-mi нар тогложээ. Энэ кинонд эмэгтэй хүн бүрийн амьдралд тулгардаг асуудлыг хөндсөн байдаг. Гол дүрийн эмэгтэй Ким бол 30 гарсан бүсгүй. Тэрээр гэрлэж охинтой болсон ч, түүнийгээ өсгөхийн тулд ажлаасаа гарч, эгэл жирийн амьдралаар амьдарч эхэлнэ.

2. Tune in For Love

Жүжигчин Kim Go-eun, Jung Hae-in нарын романтик хамтрал.

Радиогоор хөгжмийн нэвтрүүлэг цацагдаж байх үед коллежийн оюутан Ми Сү өөрийн ажилладаг кафед Хюн Вүтэй танилцана. Радиогоор явах хөгжмийн эгшиг тэдний учралыг хөглөж, залуус бие биедээ татагдах болно. Гэвч тэдний романс удаан үргэлжилсэнгүй. Хүнийг хайрлахын сайхан тал болоод зовлон шаналлыг туг киноноос үзээрэй.

3. Be With You

Энэхүү кино нь 2004 онд гарсан Японы ижил нэртэй киноны шинэчилсэн хувилбар бөгөөд гол дүрд нь “Crash Landing on You” киноны жүжигчин Сон Е жин, “Oh My Venus” киногоор бидний танил болсон Со Жи Соб нар тогложээ.

Бүсгүй нас барахаасаа өмнө нөхөртөө нэг жилийн дараа борооны улирал эхлэхэд буцаж ирнэ гэж амлалт өгдөг. Тэр бороо орох бүрт түүнийгээ хүлээнэ. Гайхамшигтай байдлаар тэрээр амлалтаа биелүүлж, нөхөр, хүүгийнхээ өмнө дахин гарч ирэх хэдий ч борооны улирал дуусахад гэр бүлээ орхих хэрэгтэй болдог.

4. One Day

Даатгалын ажилтан Ли Кан Су, автомашины ослын улмаас комд орсон өөрийн үйлчлүүлэгч Дэн Ми Со-гийн сүнстэй харилцаж эхэлнэ. Тэд олон удаа уулзаж, бие биедээ дассанаар киноны үйл явдал өрнөнө. Хамгийн романтик түүхийг та энэ киноноос үзээрэй.

5. A Man and a Woman

Энэхүү кинонд Солонгосын алдарт жүжигчин Jeon Do-yeon, Gong Yoo нар тогложээ.

Өвлийн хүйтэн өдөр Sang-Min, Ki-Hong нар санамсаргүй байдлаар танилцаж, бие биендээ татагдана. Тэд нэгэн амралтруу явж байхдаа учирсан бөгөөд буцах замд нь цасан шуурга болж, буудалд хонохоос өөр араггүй болно. Өглөө нь тэд ойгоор зугаалж, хамт цагийг өнгөрөөнө. Гэвч маргааш нь хэн хэнийхээ нэрийг мэдэлгүй хоёр тийшээ салан одно. Залуус хоёулаа гэрлэсэн бөгөөд хэдэн сарын дараа таарч, хамт өнгөрүүлсэн мөчөө эргэн дурсдаг.

Эх сурвалж: metro.style

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд