No menu items!
HomeЭрүүл мэндЯагаад сууж байгаад босоход толгой эргэдэг вэ

Яагаад сууж байгаад босоход толгой эргэдэг вэ

-

Босоо байрлалд байхад толгой эргэх нь ямар шалтгаантай байдаг вэ? Энэ нь эрүүл мэндийн ямар нэгэн ноцтой асуудлыг илтгэх үү, ямар тохиолдолд эмчид хандах вэ? эдгээр асуултын хариултыг доорх нийтлэлээс уншаарай.

Удаан хугацаанд сууж байгаад босоход гэнэт толгой эргэдэг. Ганц хоёр удаа тохиолдох нь хэвийн үзэгдэл байж болох ч илүү олон удаагийн давтамжтай тохиолдвол санаа зовох асуудал байж магадгүй. Зогсож байхад толгой эргэх нь ихэвчлэн цусны урсгал, даралттай холбоотой байдаг аж.

Зогсож байхад толгой эргэх нь:

Зогсож байхад толгой эргэх шинж тэмдэг нь хэсэг хугацаанд сууж, хэвтсэний дараа тохиолддог бөгөөд хэдэн хором эсвэл хэдэн минутын турш үргэлжилж болно. Толгой эргэхтэй зэрэгцэн дараах шинжүүд илэрнэ.

Нүд бүрэлзэх

Бие сульдах

Ухаан алдах

Ухаан санаа самуурах

Дотор муухайрах

Зогсож байхад толгой эргэх нь ямар шалтгаантай вэ?

Үүний зарим шалтгаанд сууж, хэвтэж байгаад босоход цусны даралт огцом буурах, цэвэршилт, шингэн алдалт, зүрхний өвчин, дотоод шүүрлийн эмгэг, мэдрэлийн системийн эмгэг зэрэг багтана.

Цусны даралт огцом буурах /orthostatic hypotension/

Сууж байгаад босох үед даралт буурч, зогсож байхад толгой эргэх мэдрэмж төрдөг. Босох үед бие мах бод эпинефрин буюу адреналин ялгаруулдаг бөгөөд ингэснээр судаснууд агшиж, цусны даралтын огцом унахаас сэргийлдэг. Артерийн гипотензитэй бол адреналиныг хангалттай хэмжээгээр ялгаруулдаггүй тул судаснууд нь цусны урсгалыг зөв зохицуулахын тулд хангалттай хэмжээгээр агшдаггүй.

Энэхүү нөхцөл байдал нь хөнгөн шинжээр илрэх бөгөөд богино хугацаанд үргэлжилдэг. Артерийн  гипотензи нь зарим тохиолдолд цочмог буюу тодорхой нөхцөл байдлаас үүдэлтэй байдаг аж. Тухайлбал, зүрхний үйл ажиллагаа буурах, их хэмжээний цус алдах, шингэн алдалт гэх мэт. Цочмог гипотензи гэдэг нь өвчний хүндрэл эсвэл гадны нөлөөллөөс бий болох бөгөөд эмчилгээний явцад анхаарах ёстой тодорхой шалтгаантай байдаг.

Цэвэршилт ба дааврын өөрчлөлт

Зарим эмэгтэйчүүд гормоны хэлбэлзлээс болж босох үед толгой эргэдэг байна. Ялангуяа, жирэмсний эрт үеийн дааврын өөрчлөлтийн үед.

Шингэн алдалт

Шингэн алдалт нь бие махбод цусны урсгалыг зохицуулахад асуудал үүсгэдэг. Цус багдалт нь  гипотензи үүсгэдэг. Хангалттай шингэн зүйл уугаагүй, биеийн тамирын дасгал эрчимтэй хийж байгаа,  халуурч, бөөлжсөн зэрэг тохиолдолд гэнэт босох үед толгой эргэх шинж тэмдэг илэрч магадгүй юм.

Зүрхний асуудал

Хэрэв зүрх цусны урсгалыг зохицуулж чадахгүй бол босох үед толгой эргэж болзошгүй.  Энэ нь  зүрхний дутагдал, зүрхний цохилт удаашрах, зүрхний хавхлагийн асуудал гэх мэт шалтгаануудтай байж болно.

Дотоод шүүрлийн асуудал

Дотоод шүүрлийн эмгэгээс болж заримдаа толгой эргэх тохиолдол гардаг. Гипотиреодизм (бамбай булчирхайн дааврын дутагдал) нь Артерийн даралтыг бууруулдаг. Гипотиреодизм  нь чихрийн шижин өвчний хүндрэл , цусны даралт, сахарын зохицуулалтад нөлөөлдөг тул гэнэт босоход толгой эргэдэг аж.  

Зарим дотоод шүүрлийн эмгэг нь альдостерон, кортизол зэрэг гормоны нийлэгжилтийг бууруулдаг. Эдгээр дааврын аль аль нь бага хэмжээгээр ялгарснаар босох үед толгой эргэдэг байна. Мөн төмрийн дутагдал, цус багадалт нь толгой өвдөх, толгой эргэх шалтгаан болдог.

Мэдрэлийн системийн эмгэг

Мэдрэлийн системд нөлөөлж буй эмгэгүүд нь ихэвчлэн тархины цусан хангамжид нөлөөлснөөр толгой эргэх шалтгаан болдог.  Дементиа, Паркинсон зэрэг өвчнүүд нь цусны даралтад сөргөөр нөлөөлж, гэнэт босох үед толгой эргэхэд хүргэдэг.

Босох үед толгой эргэх бүр нь эрүүл мэндийн ноцтой асуудлыг илтгэхгүй ч дараах зүйлсийг анхаараарай. Хэрэв толгой эргэж, ухаан алдвал энэ нь эрүүл мэндийн ноцтой асуудлыг илтгэнэ. Даралт огцом буурч, өсөхөд тархины цусны урсгалд нөлөөлж, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Ямар арга хэмжээ авах вэ?

Хэрэв сууж байгаад босоход толгой эргэвэл аажмаар буцаж суух арга хэмжээ аваарай.

Хэрэв шингэний дутагдал, шингэн алдалтад орсон бол аажмаар биеийн шингэнээ нөхнө. Шингэний хэмжээ бага үед хүнд, эрчимтэй дасгал хийхээс зайлсхийж, тохиромжтой температурын өрөөнд байх хэрэгтэй.

Цэвэршилттэй холбоотой шинж тэмдгүүд цаг хугацаа өнгөрөх тусам багасдаг. Энэ үед толгой эргэхээс сэргийлэхийн тулд огцом огцом хөдөлгөөн хийж болохгүй. Нэг хөдөлгөөнөөс нөгөө хөдөлгөөнд аажмаар шилжээрэй.  Мөн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хадгалж, тэнцвэртэй хоолны дэглэм бариарай. Цэвэршилтийн дараа толгой эргэхээ болино.

Зүрх судасны эмгэг, дотоод шүүрлийн эмгэг, мэдрэлийн системийн эмгэгийн үед эмнэлгийн мэргэжилтний туслалцаа шаардлагатай. Дээр дурдсан практик алхамууд нь эрүүл мэндийн байдлыг сайжруулж, толгой эргэх мэдрэмжийг бууруулах ч суурь шалтгааныг тогтоож, арилгах хэрэгтэй.

Эмчид хэзээ хандах вэ?

Хэрэв үе үе толгой эргэдэг бол санаа зовох шалтгаан байхгүй. Харин  энэ  шинж тэмдэг байнга давтагдах, бусад шинж тэмдгүүд хавсарч илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн суурь өвчнөөс болж толгой эргэж байгаа бол шалтгааныг нь тогтоож эмчилгээ хийлгэснээр хэвийн байдалдаа шилжих болно.

flo.health

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд