No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилБага насны хүүхдэд заах хэрэгтэй хувийн эрүүл ахуйн дадлууд

Бага насны хүүхдэд заах хэрэгтэй хувийн эрүүл ахуйн дадлууд

-

Хувийн ариун цэврийг сайтар сахих нь хүүхдүүдийг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдэд багаас нь зөв дадлыг хэвшүүлбэл цаашдын биеэ авч явах байдалд нь ч асар их эерэг нөлөө үзүүлнэ.

Гараа угаах

Гараа  зөв угааж сургах нь эрүүл ахуйн хамгийн чухал дадал юм. Өдөр бүр хүрч байгаа янз бүрийн объект, гадаргууд олон төрлийн нян байдгийг ойлгуулаарай. Хэрэв гараа угаах юм бол  өвчнөөс урьдчилан сэргийлж, микробын тархалтыг зогсоох болно гэдгийг тайлбарла.

Саванг дор хаяж 15 секундын турш хөөсрүүлж, дараа нь эрүүл мэндийн байгууллагаас батлагдсан стандартыг мөрдөх хэрэгтэй.

Найтаах, ханиалгах

Найтаах үед нянгууд цагт 100 миль хурдтай тархдаг бөгөөд агаарт 100,000 микроб дамжуулдаг байна. Хүүхдэд найтааж, ханиалгах үедээ ам, хамраа салфеткагаар дарах, эсвэл шууныхаа дотор талруу найтаах хэрэгтэйг заагаарай.

Нүд, ам, хамар

Нүд, хамар, амны салст бүрхэвчээр дамжин бичил биетэн биед амархан тархдаг. Тиймээс гараа угаагаагүй үедээ нүд, ам, хамартаа хүрч болохгүйг сануулаарай.

Шүдний эрүүл ахуй

Сургуулийн насны /6-7 настай/ хүүхдүүд бие даан шүдээ угаахад суралцсан байдаг ч ээж, аавууд заавал хяналт тавьж байх ёстой. Учир нь хүүхдүүд шүдээ гүйцэт сайн цэвэрлэдэггүй. Шүднээс гадна амны хөндийд байгаа хэл, завж, тагнаа зэргийг давхар цэвэрлэх хэрэгтэйг анхааруул. Эсвэл хүүхдэд тохиромжтой ам зайлагч уусмал авч өгөөрэй.

Усанд орох

Унтахаасаа өмнө усанд орох нь бие амраах сайн арга. Оройд усанд ороод унтчихвал өглөөд яарах хэрэг гарахгүй гэдгийг хэлээрэй. Мөн усанд орох нь хувийн ариун цэврийг илэрхийлэх хамгийн том зүйл. Учир нь  нийгэмд биднээс бусад олон хүн байдаг тул эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байх ёстойг анхааруулаарай.

Сургуулийн насны /6 настай/ хүүхдүүд өөрсдөө усанд орж чадна гэж боддог. Гэхдээ эцэг эхчүүд тэдний аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал, угаалгын өрөөндөө халтирч унахаас сэргийлсэн дэвсгэр байрлуул.

Эх сурвалж: verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд