No menu items!
HomeХэн юу хэлэвГ.Амартүвшин: Бичлэг дээрх эмэгтэйг Т.Чимгээ мөн гэж тооцож байгаа

Г.Амартүвшин: Бичлэг дээрх эмэгтэйг Т.Чимгээ мөн гэж тооцож байгаа

-

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар иргэний эрхийн эсрэг эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал сэдвээр УИХ-д нийтийн сонсгол явуулахаар хүсэлт гаргахаар болсон талаараа мэдээллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, ба ривчлах, хорих, мөр дөн мө шгих, эрх чөлөөг нь хяз гаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү ш үүлт тулгаж, хүнлэг бус, хэ рцгий хандаж, нэр төрийг нь до ромжилж болохгүй” гэж заасан.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас “Эрүү дэн шүүх, бусад хэлбэрээр хэр цгий хүн лэг бусаар буюу хүний нэр төрийг дор омжлон харьцахын эсрэг конвенц”-ийг 2002 онд, “Эрүү дэн шүүх болон бусад хэлбэрээр хэр цгий, хүн лэг бусаар буюу хүний нэр төрийг дор омжлон харьцаж, ший тгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталж дагаж мөрдөж байгаа хэдий ч хууль хяналтын байгууллагын алба хаагчид Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудыг ноцтой зөрчиж иргэдийн эрх, эрх чөлөөнд хал даж эрүүгийн хэрэг үүсгэсэн, ял оногдуулсан гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарсаар байна.

Тухайлбал, С.Зориг агсны амь на сыг бү рэлгэсэн хэрэгт гэм бу руутайд тооцогдон хорих ял э дэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүү дэн шүүж байгаа бичлэгийг Улсын Их Хурлын гишүүд болон сэтгүүлч нарт үзүүлсэнээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал шийдэгдээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хууль батлах, баталсан хуулийнхаа биелэлтийг хянан шалгах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал байдаг.

Иймд иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, ба ривчлах, хорих, мөр дөн мөш гих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хо риглох, хэнд боловч эрүү ш үүлт тулгаж, хүнлэг бус, хэр цгий хандаж, нэр төрийг нь до ромжилж болохгүй гэсэн Монгол Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах асуудлаар Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийн талаар Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Нийтийн сонсгол зохион байгуулах санаачилгыг гаргаж байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт бид хэтэрхий хөнгөмсөг хандаж байна. Цэцэг, шоколадын цуглуулга бариад  нэг нэгэндээ баяр хүргэхээс илүү Монгол Улсын иргэн Т.Чимгээгийн эрхийг ноцтой зөрчөөд байхад бид  одоо хүртэл ярихгүй байгаа юм бэ. Яагаад сонгууль болохоор ярьдаг юм бэ. Энэ асуудлыг нэг талд нь шийдэх хэрэгтэй. Иргэн Т.Чимгээг яаралтай суллах хэрэгтэй. Асуудлыг нь Улсын Дээд шүүхээр хэлэлцэж, нэг талд нь гаргах ёстой гэж үзэж байгаа учраас нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар мэдээллийн дараа нийтийн сонсгол явуулах талаар албан бичигтээ гишүүдээс гарын үсэг цуглуулж, шийдвэрлүүлэх шаардлага тавина гэдгээ илэрхийлсэн юм. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд