No menu items!
HomeХүмүүсДэлхийн хамгийн баян 10 эмэгтэй жүжигчин

Дэлхийн хамгийн баян 10 эмэгтэй жүжигчин

-

Өөрсдийн ур чадвар, хүч хөдөлмөрөөрөө асар их хөрөнгө хуримтлуулж чадсан 10 эмэгтэй жүжигчинг танилцуулж байна.

10. Жейн Фонда

Цэвэр хөрөнгө: 200 сая доллар

Жейн Фонда анх алдарт дасгалжуулагч Ли Страсбергээс жүжигчний хичээл заалгаж байжээ. Тэрээр “Klute”, “Coming Home” кинонд тоглосноороо Оскарын шагнал хүртэж, долоон удаа шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн билээ.

9. Жулия Луи-Дрейфус

Цэвэр хөрөнгө: 200 сая доллар

Жүжигчин Жулиа Луи-Дрейфус “Seinfeld” хэмээх ситкомд Elaine Benes-ийн дүрд тоглосноор алдаршсан юм. Луи-Дрейфусын сүүлийн үеийн бүтээлүүд HBO сувгийн “Veep” санд багтжээ.

8. Сандра Буллок

Цэвэр хөрөнгө: 220 сая доллар

Оскарын шагналт жүжигчин Сандра Буллок анх 5 настайдаа Германы дуурийн тайзан дээр гарч байжээ. Тэрээр Киану Ривзтэй хамт “Speed” кинонд тоглосон байдаг.

7. Женнифер Анистон

Цэвэр хөрөнгө: 240 сая доллар

“Найзууд” цувралаар бидний сайн мэдэх энэ эрхэм жагсаалтын долдугаар байранд орсон байна. Тэрээр “Office Space,” “He’s Just Not That Into You” and “The Yellow Birds” гэх мэт олон сонирхолтой кинонд тоглосон байдаг.

6. Виктория

Цэвэр хөрөнгө: 250 сая доллар

Алдарт “Dallas” телевизийн цувралаар бидний сайн мэдэх Виктория Принципал анх сурталчилгаанд тоглож, алдаршсан юм. Тэрээр эхэндээ жүжигчин болохыг хүсэхгүй байсан гэдэг. Гэвч коллежид байхдаа автомашины осолд орж, Лос Анжелес руу нүүж ирээд жүжигчний карьераа үргэлжлүүлэхээр шийдсэн байна.

5. Жулия Робертс

Цэвэр хөрөнгө: 250 сая доллар

Оскарын шагналт жүжигчин Жулиа Робертс “Steel Magnolias,” “Pretty Woman,” “My Best Friend’s Wedding”,“Erin Brockovich” зэрэг кинонд дүр бүтээж Холливудын алдар хүндэд хүрсэн. Түүний тоглосон “Erin Brockovich” нь Оскарын шагнал хүртсэн бөгөөд энэ нь түүнд 20 сая долларын ашиг авчирсан байна. Тэрээр бүтээлээсээ ийм өндөр цалин авсан анхны жүжигчин болж байжээ.

4. Жессика Альба

Цэвэр хөрөнгө: 350 сая доллар

Жессика Альба жүжигчнээс гадна маш сайн бизнес эрхэлдэг эмэгтэй. Альба анх 1994 онд “Camp Nowhere” инээдмийн кинонд тоглож байсан ч үзэгчид түүнийг “Dark Angel” кинонд тоглосны дараагаар мэддэг болсон юм.

3. Мэри-Кейт, Эшли Олсен

Цэвэр хөрөнгө: 500 сая доллар

Нийт 500 сая долларын хөрөнгөтэй ихрүүд дэлхийн хамгийн баян жүжигчдийн гуравт бичигдэж байна. Эгч дүүс “Full House” хэмээх киногоор алдаршиж байв.

2. Жейми Герци

Цэвэр хөрөнгө: 3 тэрбум доллар

Жүжигчин, хүмүүнлэгийн зүтгэлтэн Жейми Герц хоёр тэрбум долларын хөрөнгөтэй болсон нь тэрбумтантай гэрлэсний ач гэж хүмүүс дүгнэдэг. Герц 1980-аад онд жүжигчний карьераа “Square Pegs”, “Diff’rent Strokes”, “Family Ties” зэрэг кинонд тоглон, эхэлж байжээ.

1. Дина Меррилл

Цэвэр хөрөнгө: 5 тэрбум доллар

5 тэрбум долларын хөрөнгөтэй нийгмийн зүтгэлтэн, филантропист Дина Меррилл бүх цаг үеийн хамгийн баян жүжигчин гэдгээрээ алдартай. Тэрээр олон кинонд тоглож, алдаршсан эрхэм юм.

Эх сурвалж: thesecondangle

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний...

Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл болон “Элдэв-Очир” маркийг ЮНЕСКО бүртгэжээ

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл" ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн...

трэнд