No menu items!
HomeХүмүүсТуркийн хамгийн царайлаг, шилдэг 10 эрэгтэй жүжигчин

Туркийн хамгийн царайлаг, шилдэг 10 эрэгтэй жүжигчин

-

Бид энэ удаагийн “Хүмүүс” булангаараа Туркийн хамгийн царайлаг, шилдэг жүжигчдийг онцолж байна.

10. Бурак Дениз

Бурак бол “Aşk Laftan Anlamaz” киногоор олонд танигдсан авьяаслаг, халуухан, залуу жүжигчин юм. Түүний жүжиглэлт болоод царайлаг төрх нь олон үзэгчдэд таалагддаг.

9. Халит Эргенч

Түүнийг манай уншигчид “Аугаа зуун” киноны Сулейман хааны дүрээр нь сайн мэдэх билээ. Тэрээр Турк улсад маш нэр хүндтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг нэгэн юм.

8. Биркан Сокуллу

Биркан бол Туркийн хамгийн халуухан жүжигчдийн нэгээр нэрлэгддэг уран бүтээлч. Түүний харц, үсний засалт үргэлж охидыг нүдийг булаасаар ирсэн. Тэрээр жүжиглэх тал дээрээ ч  маш чадварлаг бөгөөд өдгөө хамгийн амжилттай яваа залуусын нэгээр нэрлэгджээ.

7. Кыванч Татлытуг

Кыванч Татлытуг 1983 оны 10-р сарын 27-нд төрсөн, Туркийн жүжигчин, загвар өмсөгч, сагсан бөмбөгийн тоглогч билээ. Тэрээр Туркийн хамгийн өндөр цалинтай жүжигчин бөгөөд олон шагнал хүртэж байсан чадварлаг нэгэн юм. 

6. Мехмет Гүнсур

Мехмет 1975 онд төржээ. Тэрээр Туркийн шилдэг жүжигчдийн тоонд багтдаг гайхалтай жүжигчин, загвар өмсөгч, продюсер юм.

5. Чагатай Улусой

Чагатай Улусой “Adını Feriha Koydum” кинонд хамгийн анх тоглож, түүгээрээ алдаршжээ. Тэрээр Турк охидын сэтгэлийг булаадаг, царайлаг залуусын  нэг.

4. Энгин Акюрек

Түүний сахал, хар үс нь өөрт нь маш зохидог. Тэрээр хамгийн анх “Fatmagül’ün Suçu Ne” хэмээх кинонд тоглож байсан бөгөөд “Emmy Awards”-ийн шилдэг жүжигчин номинацад нэр дэвшиж байжээ.

3. Онур туна

Түүнийг дур булаам цэнхэр нүд бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг гэж болно. Тэрээр олон кино дүрүүдээрээ алдартай чадварлаг, залуу жүжигчин юм.

2. Бурак Озчивит

“Мөнхийн хайр”, “Аугаа зуун” киногоор бидний танил болсон жүжигчин Бурак Озчивит жагсаалтын хоёрт эрэмблэгдсэн байна. Бурак Мерсин хотод төрсөн бөгөөд түүнийг мэндэлсний дараахан гэр бүл нь Истанбул руу нүүжээ. Тэрбээр Истанбул хотын Мармарагийн их сургуульд орж, кино, дүрслэх урлаг, гэрэл зургийн факультетэд суралцсан байна.  Суралцаж байх үедээ загварын тайзан дээр гарч, 2006 он хүртэл Туркийн хамгийн эрэлттэй эрэгтэй загвар өмсөгчдийн нэгд тооцогддог байв. “Туркийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, 2003 онд түрүүлсэн байна.

1. Мехмет Акиф Алакурт

Мехмет бол 40 настай Туркийн  шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг юм. Мөн тэрээр жүжиглэхээс гадна загвар өмсдөг ажээ.  

Эх сурвалж: top10ish

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд