No menu items!
HomeХүмүүсХамгийн сайн бүжиглэдэг 11 эрэгтэй к-поп од

Хамгийн сайн бүжиглэдэг 11 эрэгтэй к-поп од

-

Эдгээр уран бүтээлчдийг сонгохдоо интернет хэрэглэгчдийн дунд бяцхан судалгаа явуулсан байна. Тэд дараах 11 уран бүтээлчийг хамгийн сайн бүжиглэдэг хэмээн саналаа өгчээ.

11. Taemin (SHINee)

Taemin 10 гаруй жилийн турш бүжгийн ур чадвараараа фенүүдээ гайхшруулсаар ирсэн. Тэрээр 2008 оны 5 сард SHINee хамтлагт дуучин, гол бүжигчнээр дэбютээ хийжээ. Залуу дуулж, бүжиглэхээс гадна жүжиглэх авьяастай бөгөөд “Tae Hee, Hye Kyo, Ji Hyun”, “Athena: Goddess of War” зэрэг кинонд тоглосон байдаг.

10. Jungkook (BTS)

Jungkook үргэлж  хүчирхэг үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэдэг. Тэрээр дуучин, бүжигчин, реппер бөгөөд хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн нь юм.

9. Jimin (BTS)

Тэрээр мөн BTS хамтлагийн гишүүн бөгөөд дуулах, бүжиглэх олон талын авьяастай. Ер нь к-поп одод бүх төрлийн авьяасаа харуулж байж үзэгчдэд хүндлэгддэг билээ. Jimin ямар ч хэв маягаар сайн бүжиглэж  чаддаг, тэр дундаа орчин үеийн бүжгийг илүү сайн хийдэг байна.

8. Lee Know (Stray Kids)

Жагсаалтын наймдугаар байранд lee know орсон байна. Тэрээр бүжиглэх маш дуртай бөгөөд хэрэв би “Stray Kids”-т байгаагүй бол бүжигчин болох байсан гэж хэлсэн удаатай.

7. Taeyong (NCT)

Taeyong жил ирэх тусам сайжирч, бүжгийн чадвараараа улам бүр гайхшруулсаар байгаа. Тэрээр 2018 оны хамгийн царайлаг 100 залуугийн 22-т бичигдэж байжээ.

6. Jisung (NCT)

NCT нь сүүлийн үеийн хамгийн шинэлэг эрэгтэй хамтлагийн жишээ юм. Энэ гэр бүлийн нэг гишүүн нь Jisung. Тэрээр багаасаа л урлагтай холбогдсон бөгөөд жагсаалтын зургаад бичигджээ.

5. Ten (WayV)

Ten бол хүсэл эрмэлзэл дүүрэн, чадварлаг уран бүтээлч. Түүний хамтлаг Өмнөд Солонгосын топ энтертэйментийн нэг болох SM-д харьяалагддаг.

4. Hyunjin (Stray Kids)

Түүний бүжгийн үзүүлбэрүүд өмнөх жилээс эхлээд олны анхаарлыг татах болсон. Hyunjin тайзан дээр байхдаа жаргалтай харагддаг гэж фенүүд нь хэлсэн байдаг.

3. Yeonjun (TXT)

Тэрээр жагсаалтын гуравт бичигджээ. Yeonjun хамтлагтаа реппер, вокалист, бүжигчний үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 1999 онд төрсөн залуу, авьяаслаг уран бүтээлч юм.

2. Hoshi (SEVENTEEN)

Hoshi дунд ангиасаа эхлэн бүжгээр хичээллэсэн бөгөөд дэбют хийхдээ хамгийн шилдэг нь болно гэж өөртөө зорилго тавьсан байдаг. Тэрээр дөрвөн жилийн турш дадлагажигч хийжээ.

1. J-Hope (BTS)

Судалгаанд оролцогчид хамгийн шилдэг бүжигчнээр J-Hope-г нэрлэсэн байна. Түүний хүсэл тэмүүлэл, авьяас, ёс зүй нь өнөөдрийн амжилтанд хүрэхэд нөлөөлжээ.

Эх сурвалж: koreaboo

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд