No menu items!
HomeЭрүүл мэндСэтгэл түгшсэн үед утсаар ярихаас зурвас бичихийг илүүд үздэг

Сэтгэл түгшсэн үед утсаар ярихаас зурвас бичихийг илүүд үздэг

-

Утас дуугарахыг сонсоод зүрх чинь хурдан цохилж эхэлдэг үү?

Цар тахлын үед хайртай дотны хүмүүстэйгээ уулзах боломж хомс байгаа тул онлайнаар холбогдох, утсаар ярих нь бүр ч чухал болжээ. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд дуудлага хийх, дуудлага хүлээн авах нь стресс үүсгэдэг аж.  “Утасны түгшүүр” нь утасны дуудлагаас болж сандрах, хариу өгөхөөс зайлсхийх явдал бөгөөд сэтгэлийн түгшүүртэй хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог. Үүний шалтгаан нь утсаар ярьсан ярианд үндэслэн өөрийг нь дүгнэх вий гэсэн айдсаас үүдэлтэй аж.

Утасны хэрэглээнээс зайлсхийх, утаснаас түр өөрийгөө тусгаарлах тохиолдлууд бүр “утасны түгшүүр”-тэй холбоотой гэсэн үг биш юм. Дараах шинж тэмдгүүд нь үүнийг илтгэнэ.

Үүнд: сэтгэлийн түгшүүр ихэссэний улмаас хэн нэгэн рүү залгахаа хойшлуулах эсвэл зайлсхийх, дуудлага хийхээс өмнө эсвэл дараа маш их сандрах, хэлэх үгээ бодох, санаа зовох зэрэг орно. Бие махбодийн шинж тэмдгүүд нь дотор муухайрах, зүрхний цохилт нэмэгдэх, амьсгал давчдах, толгой эргэх, булчингийн хурцадмал байдал зэрэг аж.

2019 онд Их Британиийн оффисын ажилчдын дунд явуулсан судалгаагаар миллениалуудын 76 хувь, түүнээс дээш үеийнхний 40 хувь нь утас дуугарахад түгшсэн мэдрэмж төрдөг гэжээ. Ийм учраас миллениалуудын 61 хувь нь дуудлага хүлээн авахаас бүрэн зайлсхийдэг аж.

Утасны дуудлага хийхээс зайлсхийх

Холбоо барьж байгаа хүн тань таны биеийн хэлэмж, сэтгэл хөдлөл, дохио зангаа гэх мэт бусад зүйлсийг мэдэх боломжгүй тул үгийн сонголтдоо анхаарах чухал шаардлагатай тулгардаг.

Нэгэн судалгаагаар сэтгэлийн түгшүүртэй хүмүүс утсаар дуудлага хийхээс мессеж бичихийг илүүд үздэг бөгөөд үүнийгээ дотно харилцааг бий болгох хамгийн чухал арга хэрэгсэл гэж үнэлдэг гэжээ. Тэд мессеж бичих нь хэлэх гэсэн санаа, найруулгын талаар бодох цаг гаргаж, хэт албан бус байх боломжийг олгодог бөгөөд арай тайван мэдрэмж төрүүлдэг гэж үздэг байна.

Судалгаагаар дуудлага ирэх үед түгших нь нь харилцаж буй хүнээ өөрийнх нь талаар юу гэж бодох бол гэсэн санаа зовнилоос үүдэлтэй гэдгийг харуулж байна.

Өөр нэг шалтгаан нь харилцан яриа анхаарлын төв цэг болдгоос үүссэн дарамт юм. Нүүр нүүрээ харан ярилцах үед бидний хүрээлэн буй орчинд анхаарлыг саатуулах хэд хэдэн зүйл байдаг. Тухайлбал, цонхоор ширтэх, орчин тойрондоо хэсэг зуур анхаарлаа шилжүүлэх гэх мэт. Гэтэл утсаар ярьж байгаа тохиолдолд шууд хариулт өгөх шаардлагатай тулгардаг бөгөөд энэ нь анхаарлын төв цэг болно. Гэнэт чимээгүй болох нь таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Сэтгэл түгшсэн үедээ дуудлагыг хойшлуулах, утсаа авахгүй байх нь амархан. Гэхдээ ингэх тусам сэтгэлийн түгшүүр улам нэмэгдэх болно.

Үүнээс сэргийлэх арга нь УТСАА АВАХ

Үүнийг арилгах хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол олон хүн рүү залгаж ярих. Ингэх тусам сэтгэлийн түгшүүр багасч, өөртөө илүү итгэлтэй болно.

Эх сурвалж: popsci

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд