No menu items!
HomeUncategorizedСэтгэл түгшсэн үед хэрэгжүүлэх 8 алхам

Сэтгэл түгшсэн үед хэрэгжүүлэх 8 алхам

-

Хүн бүрд сэтгэл нь түгшсэн, айж сандарсан үе тохиолддог. Оюун санааг тайвшруулж, сэтгэлийн түгшүүрийг арилгаж, бодол санаагаа дахин хянахад тань туслах найман аргыг танилцуулъя.

Сэтгэл түгших, сэтгэлийн хямрал хоёрын хоорондох уялдаа холбоог ойлгох

Энэ алхмыг та ямар хэрэгтэй юм бэ гэж бодож байж магадгүй. Гэхдээ сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал хоёрын хоорондох уялдаа холбоог ойлгосноор тулгараад байгаа зүйлийг түр зуурын шинжтэй юу эсвэл илүү ноцтой зүйл үү гэдгийг тодорхойлж чадна.

Сэтгэцийн эмч, анагаах ухааны доктор Лела Р.Магави “Сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд бие биенээ байнга хурцатгадаг” гэжээ.

Бүр тодруулбал, сэтгэл мэдрэлийн эмч , Жулиан Лагой “Серотонин буурсан үед сэтгэлийн хямрал үүсдэг. Ийм нөхцөлд орсон хүний сэтгэл амархан түгшиж эхэлдэг” хэмээн тайлбарласан байна.

Сэтгэл түгшсэн байдлаа хүлээн зөвшөөр

Сэтгэл түгшсэн байдлаа хүлээн зөвшөөрөх нь асуудлыг хурдан шийдэхэд туслах болно. Юуны өмнө та бүх зүйлийг хянах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та өөрийгөө тайвшруулах зүйл хийгээд амжилтгүй байвал мэргэжлийн хүнд хандаарай.

Та өөрөөсөө: “Энэ үнэхээр миний бодож байгаа шиг муухай зүйл мөн үү?” гэж асуугаарай. Хамгийн муу зүйлийг бодож, өөрийгөө хямраахын оронд олон талаас бодох хэрэгтэй байдаг юм шүү.

Хуваарь гарга

Сэтгэлийн түгшүүрээс ангижрахын тулд өөртөө цаг гаргах хэрэгтэй.  Хуваариа хэрхэн гаргах нь таны амьдралын хэвшлээс хамаарна. Магадгүй  та  оройн хоолны дараа 15 минутын турш өөртөө цаг гаргаж, санаа зовоосон асуудлаас салахын тулд юу хийх ёстойгоо бодох  хэрэгтэй.

Сэтгэлийн түгшүүрийг арилгах дасгал, иог хийж, хоббиогоо хөгжүүлсэн ч болно. Мөн та өөрийн санаа зовоож байгаа асуудлыг жагсааж бичээд, түүнийг шийдэх арга зам нь юу болохыг тунгаагаарай. Тархи эмх цэгцэнд дуртай.  Үүнийг хийснээр та сэтгэлийн түгшүүрээ арилгахад нэг алхам ойртоно.

Сайхан зүйл бод

Сөрөг бодлоос салж, санаа зовоосон зүйлээ түр ч гэсэн мартахыг хичээ. Та боломжгүй гэж бодож байгаа байх. Гэхдээ хамгийн сайн  арга бол санаа зовсон бодлоо өөр зүйл хийх замаар тасалдуулах явдал юм. Энэ нь муу зүйлийг хэтрүүлэн бодохоос сэргийлдэг. Үүнийг хийхдээ:

  • Гүнзгий амьсгаа аваарай
  • Сайхан дурсамжаа бод
  • Биеэ зөөлөн хөдөлгө
  • Танд баяр баясгалан авчрах зүйлийг үргэлжлүүлэн бод
  • Эсвэл найз нөхөд, хайртай хүн рүүгээ залгаарай
  • Гадаа гарч, зугаалж болно
  • Зурах, нэхэх, таавар таах, эсвэл ямар нэгэн зүйл хийж өөрийгөө муу бодлоос чөлөөлөх хэрэгтэй.

Бясалгал хийх

Бясалгал, амьсгалын дасгалууд нь таны оюун санаа, бие махбодийг тайвшруулахад тусалдаг бөгөөд хүн аливаа зүйлд санаа зовох нь багасдаг. Та тодорхой үр дүнд хүрэхийн тулд өдөр болгон хийгээрэй.  Эхэлж хийхдээ, таван минутыг зарцуулж, аажмаар хугацааг сунгаж болно

Амьсгалын дасгал

Олон хүмүүс сэтгэлийн түгшүүрээ даван туулахын тулд амьсгалын дасгал хийдэг. Энэ нь хялбар бөгөөд үр дүнтэй арга юм.  Бие махбодийг тайвшруулахын тулд  удаанаар, гүнзгий амьсгал авч, гаргаарай. Ингэхдээ амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, түүнийгээ хянах хэрэгтэй.

Өдөр бүр танд баяр баясгаланг авчрах нэг зүйлийг хий

Сэтгэл санаа тавгүйтэж, стресст орсон үед дугуй унаж, ном уншиж, зураг зурж, найз нөхөдтэйгөө уулзах нь цагийг сайхан өнгөрүүлэх нэг арга юм.

“Дасгал хөдөлгөөн нь сэтгэлийн түгшүүрийг багасгах төдийгүй урьдчилан сэргийлж чаддаг. Ялангуяа бясалгал, иог, амьсгалын дасгал зэрэг нь анхаарал төвлөрлийг сайжруулдаг” гэж доктор Лагой хэлэв.

Дасгал хөдөлгөөн нь сэтгэлийн хямралыг эмчлэхэд тусалдаг талаарх судалгааг уншихыг хүсвэл энд дараарай.

Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй ярилцах

Хэрэв та сэтгэлийн түгшүүрээ давж гарч чадахгүй, ямар арга хэрэглэсэн ч үр дүнд хүрэхгүй байгаа бол мэргэжилтний туслалцааг авах нь зүйтэй. Асуудлын зангилааг эмч тайлж, танд тохиромжтой аргыг хэрэгжүүлэх болно. Эмчид хандахаасаа санаа зовох хэрэггүй. Хүн бүрийн амьдралд асуудал тулгарч л байдаг шүү дээ.

Эх сурвалж: verywellmind

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд