No menu items!
HomeЭрүүл мэндХүүхдийн хамар, хөмсөгний хоорондох судас яагаад тодорч харагддаг вэ?

Хүүхдийн хамар, хөмсөгний хоорондох судас яагаад тодорч харагддаг вэ?

-

Хүүхдийн хөмсөгний хооронд нимгэн цэнхэр зураас байгааг та анзаарч байна уу? Үүнийг “Sugar Bug” хэмээн нэрлэдэг. Хүүхдийг төрсний дараа бид бүх зүйлийг нь анхааралтай ажиглаж, шинждэг. Эцэг эхчүүд хүүхдийн хамар, хөмсөгний хоорондох судас яагаад тодорч харагддаг, юунаас болж байгааг нь мэдэхийг хүсдэг.

Та доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

“Sugar Bug” гэж юу вэ?

“Sugar Bug” гэж нялх хүүхдийн хамар ба хөмсөгний хооронд тодорч харагдах судсыг хэлнэ. Үүнийг “dorsal nasal vein” гэж албан ёсоор нэрлэдэг. Энэ нь хүүхэд өсч томрох тусам өөрөө мэдэгдэхүйц багасдаг бөгөөд эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Уг судас нь хөмсөгний хооронд болон хамар дээр тодорч харагддаг бөгөөд 1-2 мм зузаантай байдаг.

Хэрэв миний хүүхдэд ийм зүйл ажиглагдвал би яах ёстой вэ?

Хэдийгээр энэ нь таны сэтгэлийг түгшээж болох ч ямар ч өвчний шинж тэмдгийг илэрхийлдэггүй. Таны хүүхэд нимгэн арьстай л гэсэн үг юм.

Хэрэв та энэ нь хүүхдийн ирээдүйн эрүүл мэндэд сөргөөр (эдгээр нь хоол боловсруулах эрхтний эмгэг эсвэл ADHD-ийг үүсгэдэг гэх мэт)  нөлөөлнө гэж сонссон бол итгэх хэрэггүй. Энэ нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл юм.

Энэ нь хэвийн зүйл үү?

Хэрэв нялх хүүхдэд тань ийм үйл ажиглагдвал та санаа зовох хэрэггүй. Энэ нь хэвийн л үзэгдэл. Үнэндээ бид бүгд ижил судастай. Харин зарим хүнийх тэр болгон харагдаад байдаггүй.

Шалтгаан

Энэ хэсгийн судаснууд нь нүүрний бусад том судасны нэг мөчрүүд гэсэн үг. Зарим зүйлээс хамаарч энэ нь тодорч харагдаг. Жишээлбэл:

  • Арьсны өнгө
  • Арьсны зузаан
  • Судлын хэмжээ

Хэзээ нэгэн цагт арилах уу?

Энэ нь цаг хугацааны явцад ямар ч эмчилгээ хийлгүйгээр бүдгэрдэг. Эмч нар үүний шалтгааныг бүрэн олж тогтоогоогүй байгаа. Гэхдээ хүний бие өсөх тусам нүүрний судас өөрчлөгдөж байдаг. Бидний арьс мөн нас ахих тусам зузаардаг тул аяндаа бүдгэрдэг байна.

Хэзээ эмчид хандах вэ?

Энэ нь ердийн зүйл тул эмчийн үзлэгт хамрагдах шаардлагагүй байдаг. Харин та дараах зүйлийг анзаарсан бол хүүхдийнхээ эмчид үзүүлээрэй.

  • Арьс хавдсан харагдах
  • Судас цохилох
  • Хамрын арьсны өнгө өөрчлөгдөх
  • Тухайн хэсэгт сорви, хонхорхой, халцархай үүсэх гэх мэт

Хамар хөхрөх нь заримдаа цусны судасны хэвийн бус өсөлтөөс үүдэлтэй гемангиомын анхны шинж тэмдэг болдог.

Гемангиома нь ихэвчлэн товойж, улаан өнгөтэй харагддаг. Зарим хүүхдүүд гемангиома өвчтэй төрдөг. Гэхдээ энэ нь ихэвчлэн амьдралын эхний зургаан сард гарч ирдэг бөгөөд 5-10 нас хүрэхэд өөрөө алга болдог.

Эх сурвалж: whattoexpect

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд