No menu items!
HomeГоо сайханАрьсны ургацагийн талаарх 9 ТАШАА ойлголт

Арьсны ургацагийн талаарх 9 ТАШАА ойлголт

-

Хүзүү, суга зэрэг хамгийн их үрэгддэг арьсны хэсгүүдэд ургацаг бий болох нь түгээмэл бөгөөд энэ нь гадаад гоо сайханд ихээхэн нөлөөлдөг. Үүнтэй холбоотой 9 ташаа ойголтыг хүргэж байна.

ТАШАА ОЙЛГОЛТ: Арьсны ургацаг нь хүндрэл үүсгэдэг

Анагаах ухаанд acrochordons буюу fibroepithelial polyps (FEP) гэж нэрлэгддэг арьсны ургацаг нь нимгэн арьсан дээр гарсан нарийн болон өргөн суурьтай арьсны нэг төрлийн жижиг хоргүй хавдар юм. Ихэвчлэн өргөнөөсөө өндөр нь илүү бөгөөд унжсан хэлбэртэй, овгор байна. Энэ нь янз бүрийн шалтгааны улмаас үүсдэг бөгөөд арьсны ургацаг гарахад таргалалт, хөлрөлт, арьсны хэсэг газрын байнгын үрэлт-даралт-холголт, бодисын солилцооны алдагдал, чихрийн шижин, жирэмслэлт, архаг өвчнүүд нөлөөлнө. Нас ахих тусам илүү түгээмэл тохиолдож, эрсдэл нь нэмэгддэг аж. Арьсны ургацаг нь хаана ч үүсч болно. Гэхдээ ихэвчлэн хүзүү, хөх, цавь, суга гэх мэт байнга үрэгддэг арьсны хэсгүүдэд үүсдэг.  Энэ нь гадаад төрхөнд сөргөөр нөлөөлж, таагүй байдал үүсгэдэг болохоос арьсны ямар нэгэн ноцтой өвчин үүсгэдэг гэсэн нотолгоо байхгүй. Хэрэв та шаардлагатай гэж үзвэд эмчид хандан ургацагаа авахуулах боломжтой.  Энэтхэгийн Арьс судлалын сэтгүүлд гарсан нэгэн судалгаагаар арьсны ургацаг нь зүрхний суурь өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул зүрхний эрүүл мэндийг шалгах шалгуур болдог гэж үзжээ.

ТАШАА ОЙЛГОЛТ: Арьсны ургацаг нь арьсны хорт хавдартай холбоотой

Арьс судлалын мэргэжилтнүүд үүнд “үгүй” гэж хариулав. Эдгээр нь хэзээ ч хорт хавдар үүсгэх шалтгаан, шинж тэмдэг биш бөгөөд ямар нэгэн хор нөлөөгүй.  Олон хүмүүс гоо сайхны шалтгаанаар тэдгээрийг арилгахыг илүүд үздэг бөгөөд авахуулахад ч ямар нэгэн хор нөлөөгүй. “Маш ховор тохиолдолд суурийн эсийн хавдар, хавтгай хучуур эдийн хавдар, тэр ч байтугай меланома нь арьсны ургацагтай төстэй байдлаар илрэх боломжтой” гэж Анагаах ухааны доктор Avnee Shah хэлэв. Арьсны ургацагийн өнгө өөрчлөгдөх, цус гарах, загатнах шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай.

ТАШАА ОЙЛГОЛТ: Арьсны ургацагийг гэрийн нөхцөлд арилгаж болно

Арьсны ургацагийг гэрийн нөхцөлд арилгах нь буруу бөгөөд эмчид хандах шаардлагатай. Клиникийн профессор, анагаах ухааны доктор Таня Кормеилигийн хэлснээр жижиг хэмжээтэй арьсны ургацагийг арилгах нэг “муу” арга нь утсаар боож, тасдах. Гэхдээ энэ нь цус гарах эрсдэлтэй бөгөөд том хэмжээтэй нь цусан хангамж ихтэй тул энэ аргыг ашиглахад маш их өвддөг. Мэргэжлийн эмч нар л эрүүл, аюулгүй аргаар амархан арилгана.

ТАШАА ОЙЛГОЛТ: Арьсан дээрх ургацагийг арилгаснаар илүү нэмэгдэх шалтгаан болдог

Арьсны ургацагаа авахуулахаар дахиад нэмж ургах, үсэрхийлэх магадлалтай гэж санаа зовж буй бол энэ нь үнэн биш юм. Нэг ургацаг нөгөөдөө үсэрхийлж нөлөөлөхгүй.  Гэхдээ хэзээ нэгэн цагт дахин гарахыг үгүйсгэхгүй.

ТАШАА ОЙЛГОЛТ: Үүнийг арилгах тосон түрхлэг байдаг

Үүнийг арилгах эмчилгээний зориулалттай тосон түрхлэг одоогоор байхгүй. Тиймээс ургацагийг арилгахыг хүсвэл мэргэшсэн дерматологич дээр очих нь зүйтэй болов уу!? 

ТАШАА ОЙЛГОЛТ: Урьдчилан сэргийлэх боломжгүй

Арьсны ургацаг үүсэхийг урьдчилан таамаглах боломжгүй гэдэг нь 100 хувь үнэн биш юм. Питтсбургийн Их сургуулийн дэд профессор, арьсны эмч, анагаах ухааны доктор Лаура Корб Феррис “арьсны ургацаг нь илүүдэл жинтэй, чихрийн шижинтэй хүмүүст илүү түгээмэл тохиолддог. Тиймээс жингээ хэвийн хэмжээнд байлгах нь арьсны ургацаг үүсэх эрсдэлийг багасгахад тусална. Энэ нь таныг эрүүл бус амьдралын хэв маягаар амьдарч буйг анхааруулж магадгүй юм.

ТАШАА ОЙЛГОЛТ: Арьсан ургацаг нь бохир, заваан байдлаас болж үүсдэг

Мэдээжийн хэрэг, арьсны ургацаг нь таагүй харагдаж болно. Гэхдээ энэ нь арьсны бусад эмгэгүүд шиг эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс үүдэлтэй биш. Энэтхэгийн арьсны эмч, анагаах ухааны доктор Сонам Ядав “Таргалалт, чихрийн шижин (бусад өвчин) нь ургацаг үүсэх шалтгаан боловч эдгээр нь эрүүл ахуйтай ямар ч холбоогүй” гэв.  Жирэмсэн үед, бамбай булчирхайн дааврын тэнцвэргүй байдал, эсвэл хэт бариу хувцас өмсөх зэрэг бусад шалтгаан нь ургацаг үүсэхэд нөлөөлж болно.

ТАШАА ОЙЛГОЛТ: Арьсны ургацаг халдварладаг

Мэдээж ”ҮГҮЙ”. Арьсан дээр нь ургацаг гарсан хүмүүсээс сэжиглэх хэрэггүй. Энэ нь танд халдварлахгүй учир.

ТАШАА ОЙЛГОЛТ: Арьсан дээр үүссэн толбо бүхэн ургацаг

Арьсан дээр үүссэн, овойсон бүхэн арьсны ургацаг биш. Мэнгэ, үү зэрэг нь үүнтэй төстэй байх магадлалтай. Халдвартай, халдваргүй өөр олон зүйлс бий. Бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдэг ч үүнтэй төстэй байх магадлалтай. Арьсны ургацаг мөн эсэх нарийн тодорхойлолтыг зөвхөн дерматологич л өгнө.

Эх сурвалж: thehealthy

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд