No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЖ.Энхзул: Аль ч насны хүнд гурван шалтгаанаар бөөрний өвчин үүсдэг

Ж.Энхзул: Аль ч насны хүнд гурван шалтгаанаар бөөрний өвчин үүсдэг

-

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд бөөрний өвчлөл ихэссэн гэсэн мэдээлэл их байна. Ер нь бөөрийг хэрхэн хамгаалах, өвчлөлөө яаж түргэн илааршуулах талаар Хүүхдийн бөөрний эмч анагаах ухааны доктор Ж.Энхзултай ярилцлаа.

-Сүүлийн үед бага насны хүүхэд бөөрний дутагдалд орлоо гэсэн мэдээлэл их цацагдах болсон. Энэ өвчин юунаас үүдэж нэмэгдээд байна вэ?

-Ер нь аль ч насны хүнд гурван шалтгаанаар бөөрний өвчин үүсдэг. Үүнийг удамшил, амьдралын явцын дунд олдмол, бодисын солилцоо гэж ангилдаг. Хүүхдийн бөөрний дутагдал гэдэг өвчин шинээр гэнэт гараад ирсэн юм биш. Магадгүй их яригддаг болсон болохоор тэгж ойлгогдож байгаа байх.

Манай хүүхдийн өвчлөл дунд аль ч үед бөөрний дутагдалтай хүүхэд их байсан. Одоо бид түргэн хугацаанд арга хэмжээ авч маш чадварлаг эмчилж байх л шаардлагатай байна. Тиймээс төр засгийн зүгээс салбар төсөв хөрөнгийг шийдэх, боловсон хүчнийг бэлдэж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ өвчлөл төгс эмчлэгдэхгүй шүү дээ.

-Бөөрний архаг дутагдалтай хүүхэд ямар хоол идэх хэрэгтэй вэ, мөн энэ өвчин зарим тохиолдолд илэрдэггүй гэж сонссон юм байна?

-Бөөрний архаг дутагдалтай хүн мах, давс багатай хоол идэх хэрэгтэй. Мөн бодисын солилцооны өөрчлөлттэй хүмүүст ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ хурц үнэртэй, өтгөн, тод өнгөтэй шээс гаргадаг.

Сайн ажиглабал зарим хүүхдийн коршоконд давсны тундас үүсэх, өглөө босоход нүд нь цэлхэрсэн байхаас гадна дүлж шээдэг. Энэ бүхэн тухайн хүүхдийн бөөрөнд ямар нэгэн өвчлөл байна гэсэн дохио юм.

-Хоолны дэглэм барьдаггүй нь бөөр өвчлөхөд их нөлөөлдөг гэж үнэн үү?

Нэгэнт өвдчихсөн хүн хоолны дэглэм бариад тэгтэл сайн үр дүнд хүрдэггүй. Харин өвдөхөөсөө өмнө л хоолныхоо дэглэмийг сахих хэрэгтэй. Гэхдээ хүүхэд байхдаа сайн шинжилгээ өгч, өөртөө анхаарал тавьж байгаа хүн бөөрөө бүрэн хамгаалж чадаж байна гэсэн үг. Мөн хоолны дэглэм их барих хэрэгтэй.

Монголчууд хоолоо хамаагүй хэрэглэдэг учраас бөөрөө л муутгадаг. Мөн шээсээр нь гарч байгаа давс ямар давс байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Бодисын солилцооны үр дүнд илэрдэг давс олон янз байдаг.

Уратын давс илрэх юм бол мах бага идэх хэрэгтэй. Хүчиллэг хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Хүчиллэг бүтээгдэхүүн хэрэглэх юм бол бөөрөнд нян хуримтлагддаг.

-Намрын цагт бөөрөө яаж хамгаалах уу?

-Өвлөөс илүү хавар намарт хүүхдүүд их даардаг. Өглөө эрт нимгэн хувцастай хичээл номдоо явахаас эхлээд одооны хүүхдүүд зузаан хувцас өмссөн харагддаггүй. Уг нь орчин байдлаа дагаад хүүхдүүд хувцаслалтандаа их анхаарал тавих болсон. Харамсалтай нь эрүүл мэндээ огт боддоггүй.

Боломжтой бол гоё ганган харагдахыг л хичээдэг. Энэ бүхэн нь хүүхдийн эрүүл мэндэд их сөргөөр нөлөөлдөг. Тиймээс бөөрний өвчлөлт буурахгүй байна. Бидний аав ээж, эмээ өвөө нуруу ууцаараа дулаан байх хэрэгтэй гэж сургадаг байсан нь бөөрний өвчнөөс л урьдчилан сэргийлдэг байсантай холбоотой юм.

Тэгээд ч уламжлалт хувцас болох монгол дээл, бүстэй хувцас өмсч яваа хүүхдийн бөөр өвчлөлт багатай байдаг.

-Дулаан хувцас өмсөхөөс гадна эцэг эхчүүд хүүхдийн бөөрийг яаж хамгаалах вэ?

-Хүн эрүүл мэндээ өөрөө л хайрлах хэрэгтэй. Үүнд нь эмнэлгийн байгууллага туслах ёстой. Гэтэл манай иргэд эрүүл мэндийн байгууллага хүнийг эмчлэх ёстой гэдэг утгаар ойлгоод байдаг.

Аав ээжүүд хүүхдээ эрүүл байсан ч эмчид хандаж үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Дээс тоглохоор нь боль гэж хэлчихээд л яваад байж болохгүй шүү дээ. Тэгээд ч эцэг эхийн нэг том дутагдал бол хүүхэд нь өвдөөд уйлаад хэвтэхгүй л бол эмчид үзүүлдэггүйд байгаа юм.

-Сүүлийн үед хүмүүс үйлдвэрийн арьс ширэн зүйл зүүх болсон. Энэ нь эрүүл мэндэд тустай юу?

-Үйлдвэрлэгчид ямар нэгэн судалгаагүйгээр юм хийнэ гэж байхгүй. Тиймээс ширэн бүс хэрэгтэй л байгаа. Бүсэлхий хэсгээр арьс булчин сунахгүй байх талаасаа ч, бөөрийг доргилтоос хамгаалж байгаа гэдэг утгаараа ч хэрэгтэй.

-Бөөрний давснуудыг илрүүлдэг аппарат гэж байдаг уу?

-Шээсний давснууд нь шинжилгээгээр илэрнэ. Гэхдээ шинжилгээний аппаратны хүчин чадлаас их хамаарна. Зарим шинжилгээний хариуг харахад давс нэмэх гээд тавьчихсан байдаг. Энэ бол давс байна уу, үгүй юу гэдгийг илрүүлдэг энгийн аппарат.

Нөгөө нь шээсний био химийн аппарат. Шууд л хэлбэр дүрсийг нь хүртэл гаргаж ирдэг. Энэ аппаратаар шээсийг шинжлэхэд талстууд нь хэлбэрээрээ ялгардаг. Уратын давс нь лийр хэлбэрийн тунгалаг бор өнгөтэй байхад кальци хослотын давс дөрвөлжин шигтгээ хэлбэртэй байх жишээтэй.

-Бөөр яагаад өвчилдгийг мэргэжилтнүүд тогтоосон уу. Монгол хүүхдүүд багадаа хөл нүцгэн их гүйдэг. Бөөр өвчлөх шалтгаан нь энэ биш биз.

-Бөөрөнд үүсч байгаа эмгэг бүхэн өөр өөр шалтгаантай. Тухайлбал, бөөрний чулуу тухайн хүний бодисын солилцооноос хамаарч үүснэ. Бөөрний түүдгэнцрийн өвчин гэж байдаг. Энэ маш хүнд. Хүний дархлааны тогтолцооноос хамаарах бөгөөд мөн хоолой удаан хугацаагаар өвдөх, хорхойтой шүдтэй байх нь энэ өвчний эх үүсвэр болдог.

Зарим өвчин өөр өвчний суурь дээр үүснэ. Даралт ихсэх, чихрийн шижин өвчнийг эмчлэхгүй удаан явбал бөөрийг гэмтээдэг. Тиймээс тухайн хүн ухаан орсон цагаасаа дархлаагаа сулруулахгүй, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Ингэхийн тулд иргэдээс эрүүл мэндийн боловсрол шаардаж байгаа юм. Халуурахад хүмүүс дураараа анти биотек ууж, биедээ ямар нэгэн урвал үүсгэдэг.

В.Нэргүй

Эх сурвалж: Монголын үнэн сонин

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд