No menu items!
HomeЗөвлөгөөУсанд ороход тайвшралыг мэдрүүлэх зүйлс

Усанд ороход тайвшралыг мэдрүүлэх зүйлс

-

Ваннтай усанд ордог хүмүүс шүршүүрт ордог хүмүүстэй харьцуулахад уур уцаар, сэтгэл гутрал, стресс багатай байдаг гэнэ. Яагаад гэвэл ус тайвшруулах шидтэй бөгөөд халуун устай Ваннанд хэвтсэнээр бүх биеийн булчин тайвширч цусны эргэлт сайжирдаг байна.

Японы эрдэмтдийн судалгаагаар ваннанд булхаж усанд ордог хүмүүс бусдаас илүү эрүүл чийрэг, нойрондоо сайн байдаг бөгөөд усанд орох нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, цус харвалтаас сэргийлдэг байна.

Зарим эрдэмтэд “идэвхгүй бие халаалт” буюу халуун ванн юмуу саунд сууснаар цусан дахь сахарын хэмжээгээ тогтвортой барихад туслаж чадна гэжээ.

Хэрэв унтахаас 1-2 цагийн өмнө усанд орвол цусны эргэлт сайжирч унтах цаг бага зэрэг ухарч болох юм. Яагаад гэвэл унтахад хүний биеийн дулаан аажмаар буурч цусны эргэлт удааширдаг. Харин усанд орсноор энэ үйл явц эсэргээрээ болно гэсэн үг.

Харин сайхан арьстай байхыг хүсвэл та өдөр бүр усанд орж заншаарай. Гэхдээ хэт халуун усанд хэт удаан орох нь тийм ч сайн биш гэнэ шүү.

Хэт халуун ус, уур нь арьсны хамгаалалтын өөхөн давхаргыг хайлуулах аюултай байдаг аж.

Орох ус халуун бүлээн байх нь тохиромжтой. Мөн усанд орох өрөөгөө сайхан дулаахан байлгавал усны хэм удаан хадгалагдана гэсэн үг.

Орох усандаа чухам юу нэмвэл биед сайн байх талаар Японы эрдэмтдийн судалгааг сонирхоход таныг тайвшруулдаг, тансаг сайхан үнэртэй, өөртөө аль болох тайвшралыг мэдрүүлэх зүйлсийг нэмэх нь хамгийн сайн гэж үзжээ. Гэхдээ янз бүрийн хөөс, ургамал, анхилам үнэртэн нэмснээр мөөгөнцөр, шээсний замын халдварыг нэмэгдүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.

Эмэгтэйчүүд ихэвчлэн лаагаар хүрээлүүлсэн хөөстэй ваннанд хэвтэж ном уншихыг хүсдэг ч заавал хөөстэй ваннанд хэвтсэнээр сайхан байдаг гэсэн үг биш юм. Гэхдээ та өөрийн тааллаар л сонгох хэрэг. Янз бүрийн харшил элдэв мөөгөнцөрт санаа зовохгүй ваннанд хэвтмээр бол Epsom давсыг туршиж үзээрэй. Энэ нь булчинг суллаж маш сайхан тайвшруулдаг болохыг тамирчид батлан ярьдаг аж.

Мөн өөрт таарч тохирдог харшил өгдөггүй, зөөлөн бүтэцтэй саван,  сайхан үнэртэй ургамал цэцгийг ашиглан ванны хөөсийг хийж болно шүү дээ, мөнгөнд ч хэмнэлттэй.

Арьсаа сайхан байлгахын тулд хэт халуун биш усанд ороод шууд хуурай алчуураар үрж зүлгэж хатаах биш аль болох чийгийг шингээн зөөлөн дарж, сэврээгээд чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй. Зарим нь өдөр бүр усанд орвол арьс хуурайшна гэж ярьдаг. Харин арьсны эмч нар өдөр болгон усанд орох нь сайн гэж зөвлөдөг юм шүү. Тиймээс биеэ хатаахдаа зөв хатаах хэрэгтэй юм.

Өндөр зэрэглэлийн тансаг газруудын ваннанд орж байгаа юм шиг баймаар бол гол нь орчин гэдгийг хэлье. Гэрэл, сонсох хөгжмөө өөрийн тааламжаар сонгон ая тухыг бүрдүүлж чадвал жинхэнэ тайвшралыг мэдрэх болно. Гэрэл нь бүдэг юм уу аль эсвэл лааны гэрэл хамгийн сайн сонголт. Харин үнэртүүлэгчийн хувьд цагаан гаа, лаванда, эквалит зэрэг нь одоогоор маш сайн үнэртэн гэгдэж байгаа юм.

Усанд орсноор арьсны нүх сүвээрээ ус шингээдэг гэж бодож байгаа бол  харин ч эсрэгээрээ тэр тусмаа орж байгаа ус тань халуун бол та маш их хөлөрч шингэнээ амархан алддаг. Тиймээс хажуудаа том аягтатай уух юм тавиад ойр ойрхон балгаж байгаарай. Харин архи дарс уух юм бол шингэнийг бүр их гадагшлуулдаг.

Гар утаснаасаа хол байх хэрэгтэй юм яагаад гэвэл утасны дуу тайвширахад саад болж, түгшээж яаруулна. Усанд орж байхдаа ном унших, бясалгах гэх мэт нь тайвшруулах маш сайн нөлөөтэй байна.  

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд