No menu items!
HomeЭрүүл мэндЖин нэмэхэд хүргэж буй өдөр тутмын ТАВАН зуршил

Жин нэмэхэд хүргэж буй өдөр тутмын ТАВАН зуршил

-

Түргэн хоол, чихэр шоколад амттангаас татгалзаж, байнгын идэвхтэй дасгал хийж, жингээ хасах гэж хичээсэн ч үр дүнд хүрэхгүй байх нь бий.

Ихэнх хүмүүс дараах зуршлууд хүслээ биелүүлэхэд саад болж буйг анзаарч мэддэггүй байна.

Хэтэрхий их унтах

Нойргүйдэл нь биед стрессийн гормон болох кортизолыг их хэмжээгээр ялгаруулдаг бөгөөд энэ нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Олон цаг унтах нь хамаагүй дээр мэт санадгаж магадгүй юм. Гэхдээ PLOS One сэтгүүлд хэвлэгдсэн саяхны судалгаагаар шөнө 10-аас дээш цаг унтах нь биеийн жингийн индексийг өсгөхөд хүргэдэг болохыг тогтоожээ. Эмч нар өдөр бүр 7-9 цаг унтахыг зөвлөдөг нь гайхах зүйл биш юм.

Харанхуй өрөө

Өглөө сэрээд хөшгөө шууд нээгээрэй.  PLOS One сэтгүүлд нийтлэгдсэн нэг судалгаагаар өглөөний нарны туяа нь таны бодисын солилцоог идэвхжүүлж, биеийг сэрэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Өдрийн цагаар 20-30 минут ч гэсэн өрөөндөө байгалийн гэрэл нэвтрүүлэх нь биеийн жингийн индексэд нөлөөлнө.

Тухтай унтдаггүй

Тухтай унтаж амрахгүй байх нь жинд нөлөөлдөг гэнэ. АНУ-ын Үндэсний нойр төвөөс явуулсан судалгаагаар унтах тухтай орчин бүрдүүлсэн гэж мэдээлсэн хүмүүс ерөнхийдөө илүү сайн унтаж байгааг амардгийг тогтоожээ. Тухтай унтаж амрах нь хэвийн жинтэй болох оновчтой аргуудын нэг юм.

Жингээ хэмжихээ мартдаг

Корнеллийн их сургуулийн судлаачид өдөр тутмын хэмжилт нь жин хасахад түлхэц болохуйц амжилттай техник болохыг нотолжээ. Өглөө юм идэж уухаасаа өмнө жингээ үзэх нь хамгийн тохиромжтой цаг юм. Ингэснээр хамгийн бодитой үр дүнг харах боломжтой юм.

Өглөөний хоол иддэггүй эсвэл бага хэмжээгээр иддэг

Тель-Авивын их сургуулийн судлаачид өглөө нь амттай хоолоор өөрийгөө дайлаарай гэж зөвлөдөг байна. 600 калори илчлэг бүхий уураг, нүүрс ус, зарим амттан агуулсан тэнцвэртэй өглөөний хоол нь өдөр тутмын хоолны дэглэмийн төлөвлөгөө байх ёстой аж.

Өглөө бага зэрэг амттай зүйл, бага илчлэг бүхий хоол хүнс хэрэглэдэг хүмүүс өдрийн турш өлсөх мэдрэмж бага байдаг. Судлаачид өглөө хамгийн түрүүнд хүсч буй зүйлээ идэх дур хүслээ хангах нь таныг өдрийн цагаар их идэхээс сэргийлнэ гэжээ.  

Brightside

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд