No menu items!
HomeОнцлохБөөрөө эрүүл байлгах 5 алтан дүрэм

Бөөрөө эрүүл байлгах 5 алтан дүрэм

-

Таны гал тогооны хоолой бөглөрөхөд юу болохыг төсөөлөөд үз. Хэрэв таны бөөр хэвийн ажиллахгүй бол таны биед яг юу тохиолдох вэ? Бөөр бол хүний ​​эрүүл мэндийг хамгаалахын тулд зайлшгүй шаардлагатай ажлуудыг гүйцэтгэдэг амин чухал эрхтэн юм. Бөөрний эрүүл байдал нь таны амьдралын чанарт нөлөөлнө. Хэрэв та бөөрөө эрүүл байлгахын хүсвэл дараах 5 дүрмийг баримтлаарай.

1. Идэвхтэй байж, биеэ чийрэгжүүлээрэй

Идэвхтэй байх нь биеийн жинг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг бөгөөд ингэснээр таны цусны даралтыг хадгалж байдаг. Энэ нь жингээ хянах, эрүүл түвшинд байлгах хамгийн сайн арга юм. Өдөр бүр 20-30 минутын турш гүйх, усанд сэлэх, йог хийх зэрэг дунд зэргийн эрчимтэй дасгал нь эрүүл мэндэд тустай. Дархлаагаа сайжруулах нь эрүүл мэндийг баталгаажуулж, олон өвчнөөс урьдчилан сэргийлэх болно.

2. Хангалттай шингэн уух

Шингэн хангалттай хэмжээгээр хэрэглэснээр бөөрний хэвийн үйл ажиллагаанд тусалдаг. Шээсний хэмжээ, өнгийг (шар) анзаарч шингэн алдалтаас урьдчилан сэргийлж, зохих хэмжээний шингэн ууж байгаарай. Та өөрийн амьдарч байгаа байршил, цаг агаар, эрүүл мэндийн байдлыг харгалзан шинэгэнээ тохируулах хэрэгтэй. Усны хэрэглээг эрүүл түвшинд байлгахын тулд хангалттай хэмжээний жимс, хүнсний ногоог хослуулан хэрэглэ. Гэхдээ хэт их ус хэрэглэж, бөөрөө стресст оруулахгүй байхыг анхаараарай. Шингэний хэрэглээний түвшинг өөрийн тав тух, хэрэгцээнд тохируулан тэнцвэржүүлэх нь маш чухал юм.

3. Эрүүл хоолны дэглэм барих

Тэнцвэртэй хоол тэжээл нь таны бие зөв ажиллуулахын тулд бүх шим тэжээлийг өгдөг. Давсалсан хоолыг их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийж, өөх тос ихтэй хоол хүнсийг хязгаарлаарай. Өдөр тутмын хоолны дэглэмдээ алим нэмэх хэрэгтэй. Мөн шош нь таны бөөрөнд сайнаар нөлөөлдөг. Үүнээс гадна чихэрлэг төмс, ногоон навчит ногоо нь бөөрний эрүүл мэндэд тустай байдаг. Эрүүл хооллолт нь биеийн жинг хадгалахад тусалж, дархлаа сайжруулна. Мөн цусны даралтыг тогтворжуулах, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх юм.

4. Цусны даралтаа хэвийн хэмжээнд байлга

Даралтаа тогтмол хугацаанд шалгаж бай. Ингэснээр аливаа гажгийг эхний шатанд илрүүлж, зохих ёсоор нь эмчилж болно. Цусны даралт ихсэлт нь цус харвалт, зүрхний шигдээсийн шалтгаан болдог гэдгийг бүгд мэддэг. Энэ нь мөн бөөрний өвчинд хүргэдэг байна. Таны даралт 130/85-ээс дээш хэмжээтэй  байвал анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бөөрний өвчнөөс үүдэн чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт ямар нэгэн өвчнөөр шаналж байгаа бол эмчид мэдэгдээрэй.

5. Тамхи татах, архи уух, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах

Тамхи татах нь эрүүл мэндийн олон муу нөхцөл байдлын шалтгаан болох бөгөөд эдгээрийн дотор бөөрний хорт хавдар бас багтдаг. Тамхи татах нь бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж цусны эргэлтийг удаашруулдаг. Энэ нь цусны судсыг гэмтээхээс гадна таны эрүүл мэндийн хэвийн байдлыг алдагдуулдаг. Тамхи татах, архидан согтуурах нь бөөрний өвчлөлийн гол шалтгаан болох цусны даралтыг нэмэгдүүлдэг. Архины хэрэглээ нь бөөрний цусыг шүүх чадварыг бууруулдаг.

Хэрэв та цусны даралт ихсэх, чихрийн шижин, хэт таргалалт гэх мэт эрүүл мэндийн байдлаас болж зовж байгаа бол бөөрний үйл ажиллагааны алдагдлыг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Бөөрөө гэмтээхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг аваарай. Эрүүл амьдралын хэв маягийг хадгалан бөөрөө эрүүл байлгахыг урьтал болго.

Эх сурвалж: doctor.ndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд