No menu items!
HomeОнцлох үйл явдалХанхүү Харри гунигтай, Маркл аз жаргалтай

Ханхүү Харри гунигтай, Маркл аз жаргалтай

-

Сассексийн гүн, ханхүү Харри, гүнгийн авхай Меган Маркл нар сайн дурын үндсэн дээр хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх ямбаас татгалзах болсон тухайгаа зарласнаас хойш тэд дэлхий нийтийн анхаарлын төвд орсон билээ.

Хунтайж Харри болон түүний гэр бүлийнхэн Канад улс уруу шилжин суурьшаад байгаа. Залуус хосууд хэвлэлийнхнээс хол, амар тайван амьдралыг хүсэмжилж Канад улс руу очсон ч тэднийг папарацчид цаг үргэлж дагасаар байгаа аж.

Хосуудын сүүлийн үеийн зургууд дээр ханхүү Харри маш гунигтай, сэтгэл гонсгор харагдах болсон бол түүний гэргийг Меган маш аз жаргалтай үргэлж инээмсэглэсэн гарах болжээ.

Үүнийг гаргасан шийдвэртээ ханхүү тун сэтгэл дундуур байгаагаар тайлбарлаж байна.

Энэ нь ч үнэний ортой.

Ханхүү Харри өөрийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг “Sentebale” байгууллагын гишүүдийн өмнө үг хэлэхдээ “Хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх үүргээс татгалзсан нь гунигтай бөгөөд хүнд шийдвэрүүдийн нэг байсан ч надад өөр сонголт байгаагүй. Би үргэлж зөв зүйл хийж байгаагүй гэдгийг мэдэж байгаа ч тодорхой хэмжээнд надад өөр сонголт байгаагүй. Бид улсын санхүүжилтгүйгээр хатан хаан, Нэгдсэн вант улсад зүтгэх, үүргээ биелүүлэхийг хүссэн. Харамсалтай нь, энэ нь боломжгүй байлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Ханхүүг эхнэрийнхээ ятгалгаар дээрх шийвдэрийг гаргасан гэх яриа олны дунд тархаад байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд