No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЧ.Одончимэг: Эс шингэх өвчин нь хаван, 5 цул, 6 савын өвчнийг үүсгэдэг

Ч.Одончимэг: Эс шингэх өвчин нь хаван, 5 цул, 6 савын өвчнийг үүсгэдэг

-

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2016 оны Эрүүл мэндийн статистик мэдээллээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнүүд орж байгаа бөгөөд 10 мянган хүн ам тутамд 1231.4 тохиолдож байна. Энэхүү тоон үзүүлэлт нь чанаргүй импортын хоол ундаа хэрэглэх, хоол хүнсний буруу хэрэглээтэй холбоотой байна.

Хэдийгээр хүнсний аюулгүй байдал алдагдсан ч хувь хүн өдөр тутам хэрэглэж байгаа хоол ундаа зөв цагт, зохистой хэмжээгээр, тухайн улиралтайгаа зохицуулан хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна.

Уламжлалт анагаах ухаанд хоол шингэх үйл явцын хамгийн чухал хэсгийг галын илч гэж үздэг бөгөөд энэхүү галын илчийн байдлаас шалтгаалан өвчлөл үүсэх магадлалтай. Ходоодны дөрөвний хоёр хувьд хоол, нэг хувьд нь унд цайг хэрэглэх бөгөөд нэг хувийг нь хоосон байлгах нь зохистой гэж үздэг. Гэхдээ нас залуу, ходоодны элдэв өвчлөлгүй, хоолны шингэц сайтай болон биеийн хүчний ажил хийдэг хүмүүс цадталаа идэж болно.

Хоол идсэнийн дараа шингэн зүйл ууснаар цангаа тайлагдаж, хоолыг задлаж идээний бүхэл хэсгүүдийг дэвтээж уусгаж хоолыг хурдан шингээдэг. Харин ханиад, уушгины өвчлөлөөс шалтгаалж цэр ихэссэн, хоолой сөөж дуу хаагдсан өвчний үед хоолны дараа шингэн юм ихээр уух нь тохиромжгүй. Идсэн хоол шингэхгүй гэдэс цанхайвал жамц давстай буцалсан ус уух хэрэгтэй. Ингэснээр хоолны шингэцийг сайжруулна. Тараг, архи хэтрүүлэн хэрэглэх, мууд-сан хоол унд идсэний дараа дотор муухайрвал буцалсан хүйтэн ус уух хэрэгтэй.

Хоол ундыг хэрэглэхдээ улиралтайгаа зохицуулан хэрэг-лэх нь чухал байдаг. Учир нь тухайн улирлын байдлаас шалтгаалж хүний бие махбод өөрчлөгддөг. Хаврын улиралд хүний бие махбодын хоол шингээх процесс мууддаг. Энэ нь галын илчтэй холбоотой. Хаврын улиралд хонь, сарлаг, загасны махтай хоол, ногооны төрлийн хүнсийг сайн болгох, будааг агшааж хэрэглэхдээ бага зэрэг перц, эсвэл цагаан гаа хийх, арвайн гурил, зөгийн балтай ус, буцалгасан ус, цагаан гаатай ус зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Мөн өмнөх хоол нь шингээгүй байхад араас нь хэтрүүлэн хэрэглэх, 5-аас дээш төрлийн хоол ундыг хольж идэх, өмнө нь идэж үзээгүй хоол ундаа хэтрүүлэн хэрэглэх, шөнийн цагаар идэх нь хоолны шингэцийг муудуулдаг. Хоол-ны шингэц муудсанаар бүх архаг өвчний суурь болох эс шингэх өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ.

Эс шингэх өвчин нь бүх төрлийн бэтэг өвчин, хаван, 5 цул, 6 савын өвчнийг үүсгэдэг. Тиймээс хоол ундны хэрэглээгээ хэр чинээгээр зөв зохицуулж хэрэглэнэ тэр хэмжээгээр эрүүл байна гэсэн үг.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2018 он №02 /43/

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд