No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхдийн чих өвдсөн үед элдэв юм дусаах нь идээлүүлэх эрсдэлтэй

Хүүхдийн чих өвдсөн үед элдэв юм дусаах нь идээлүүлэх эрсдэлтэй

-

Хүний чих нь хамартай нарийн гуурсаар холбоотой байдаг. Энэ гуурсны тусламжтайгаар чихний хэнгэргэн хөндийн даралт тэнцвэржин сонсох үйл явц хэвийн явагддаг байна. Чих өвдөх гол шалтгаан нь ханиад, томуу буюу амьсгалын дээд замын халдварууд, ялангуяа хамрын цочмог болон архаг үрэвслүүд юм.

Мөн хамрын архаг харшил ч чих өвдөх шалтгаан болно. Эдгээр дурдсан шалтгаануудын улмаас хамар битүүрч, өвдөн улмаар чихтэй холбогдсон нарийн гуурс үрэвсэж дотор салст хавагнаж битүүрнэ.

Гуурс битүүрсэнтэй шууд холбоотойгоор хэнгэргэн хөндийд агааржилт буурч даралт үүссэнээр чих хатгаж өвддөг. Чих өвдсөн үед гэрийн нөхцөлд дур мэдэн арга хэмжээ авах нь нян бактер хуримтлагдаж, идээлүүлэн чихний цочмог болон архаг үрэвсэл үүсэх шалтгаан болдог.

Хүүхдийн чихний гуурс богино байдаг учир чих нь илүү өвчлөмтгий байдаг. Тиймээс таны ойр орчмын хүний чих өвдөж байгаа бол цаг алдалгүй чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид хандаарай. 

Дунд чихний үрэвсэл нь хүүхэд насанд ялангуяа 3 нас хүртэлх насны хүүхдүүдийн дунд /80 хувь/ хамгийн элбэг тохиолддог. Учир нь хүүхдийн чих залгиур хоёрыг холбосон агаарын солилцоо хийх үүрэгтэй гуурс байдаг. Хүүхэд ханиад томуу тусахад энэ гуурсны агаарын солилцоо алдагдаж чих үрэвсэж, халдвар орж чих өвддөг.  

Дунд чихний үрэвслийг бид чих өвдөх гэж ярилцдаг.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

  • Чих өвдөнө. Маш хүчтэй гэнэт хатгаж өвдөнө. 
  • Хүүхэд гэнэт часхийж уйлна. 
  • Чихний өвдөлт орой шөнийн цагаар маш их байна
  • Чихэн дээр дарж үзэхэд  хүүхэд уйлна.
  • Унтаж чадахгүй, босоо буюу бага зэрэг өндийлгөхөд өвдөлт намжина. 
  • Ханиад томуугийн шинж илэрч болно. Нус гоожих, хамар битүүрэх, ханиалгах зэрэг
  • Чихнээс шүүдэс гарч болно. Үүний дараа хүүхэд уйлах нь багасдаг
  • Халуурч болно

ОНОШИЛГОО

Эмч хүүхдийн биеийн байдал, өвчний түүх, үзлэг хийж чихийг дурандсаны дараа оношийг бүрэн тавьдаг. 

Үрэвсэлтэй чих /дурангаар харсан байдал/

АВАХ АРГА ХЭМЖЭЭ

  • Дур мэдэн халуун хүйтэн жин тавихаас болгоомжил! Учир нь өвчний эхэн үед хүйтэн жин тавьбал чихний цусан хангамжийг багасган үрэвслийг ихэсгэнэ. Халуун жин тавихад идээлсэн бол түүнийг улам гүнзгийрүүлнэ.
  • Жин тавих, шарлага нь хийх нь эмчилгээний аргын нэг боловч  өвчний байдалд тохируулан хэрэглэхгүй бол аюултай. Иймд эмчийн зөвлөгөө авах хүртэл жин тавих гэж бүү оролдоорой.
  • Хүүхдийг тайван байлгаж, уйлуулахгүйг хичээ. 
  • Хамрыг сайн цэвэрлэж, амьсгалахад саадгүй чөлөөтэй байлгана. 
  • Эмчид очих хүртэл халуун бууруулах эм парацетамолыг уулга
  • Цаг алдалгүй өрхийн, дүүргийн эмнэлэг болон Эх нялхасын төвд хандан мэргэжлийн эмчид үзүүл
  • Эмчийн зааврын дагуу антибиотик болон бусад эмийн эмчилгээг хийнэ. 

ДУНД ЧИХНИЙ ҮРЭВСЭЛЭЭС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД

  • Хүүхдийн хамрыг байнга цэвэрлэж онгорхой байлгахыг хичээ
  • Ханиадыг хурдан, бүрэн эмчил
  • Хүүхдийн болон өөрсдийн гарыг байнга угаах
  • Хүүхдийн амаараа үмхдэг зүйлсийг байнга угааж, цэвэрлэх
  • Хүүхдийг аль болох тамхигүй, утаагүй орчинд өсгө
  • Хүүхдийн биеийг чийрэгжүүлэх

Хамар, залгиурын хоорондоо харьцдаг хоолой буюу хөндийг “Евстахийн хоолой” гэж нэрлэдэг. Энэ хоолойг тайлбарласан эмчийн нэрээр ингэж нэрлэжээ. Нярай хүүхдэд энэ хоолой өргөн бөгөөд богинохон байна. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сул учир үрэвсэж өвдөх нь бий. Том хүн хамраа чимхэж байгаад дүлэхэд чих нь сийгэж дуугардаг. Ингэж сийгэж дугардаг хамар, залгиурын хоорондоо харьцаатай хөндий агааржиж байх ёстой. Агааржилт нь муудвал чих өвдөнө.

Илрэх шинж: Голдуу онцын зовиургүй гэнэт чихнээс шүүс, идээ гарч эхэлнэ. Нярай, хөхүүл хүүхдийн чих өвдөх үед хүүхэд тайван биш болно. Шөнө уйлна, толгойгоо хоёр тийшээ хөдөлгөж, хүзүүгээ шөргөөх аядана. Гэнэт уйлна. Гараа сарвагануулж чихэндээ хүргэх аядана. Хөхөө хөхөхдөө уйлна. Энэ нь сүүгээ сорох, залгих үед дунд чихний хөндийн даралт ихэсдэг учир өвддөгтэй холбоотой. Хүүхдийн хамар битүүрнэ. Халуурна. Өтгөн шингэрнэ. Чихний арын овгор орчим хүрэхэд уйлна.

Урьдчилан сэргийлэх арга: Хүүхдийг хөхүүлэхдээ хөхөөрөө хамрыг нь таглаж болохгүй. Хэвтэж байгаад хөхүүлж болохгүй. Хөхүүлэх үед хүүхэд хамраараа чөлөөтэй амьсгал авч байх ёстой. Ханиад хүрсэн үед хамрыг нь сайн онгойлгох арга хэмжээ авна. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд