No menu items!
HomeUncategorizedХүсэл эрмэлзэлд нөлөөлөх 10 эерэг бодол

Хүсэл эрмэлзэлд нөлөөлөх 10 эерэг бодол

-

Эерэг бодлуудын хүчийг үгүйсгэх аргагүй юм. Энэ нь оюун санааны болон бие махбодийн хувьд маш чухал зүйл бөгөөд өөртөө итгэх итгэл, урам зориг, сэтгэл санаа өөдөө байх баталгаатай арга юм.  

Судалгаагаар аливаа зүйлийг эерэгээр харах нь сэтгэлийн хямрал, даралт ихсэлт, стресстэй холбоотой бусад эмгэгүүдээс сэргийлдэг болохыг тогтоосон.  

Эерэгээр сэтгэх гэж чухам юуг хэлээд байна вэ?

Эерэг сэтгэлгээ гэдэг нь зөвхөн дотоод инээмсэглэлийг олох явдал биш юм. Дандаа баяр баясгалантай байхгүй л бол өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байж чадахгүй гэсэн үг биш. Харин эерэг сэтгэлгээ (өдөр бүр эерэг зүйлийн тухай бодох) нь амьдралынхаа эерэг дүр төрхийг олж, аливаа зүйлийг илүү өөдрөгөөр харах явдал юм. Ялангуяа сөрөг бодлуудад дарагдсан хүн аливаа зүйлийг эерэгээр харах сэтгэлгээг бий болгох нь чухал.  
Эерэг бодлуудын хамгийн том асуудал нь удаан үргэлжилдэггүй. Харин сөрөг бодол нь ухралт, сэтгэл зовнил, айдас түгшүүр, үзэн ядалт зэргээр улам л сөрөг зүйлс рүү соронз мэт татаж байдаг. Тиймээс сөрөг бодлууд нь үргэлж доош нь татаж, амьдралын гэрэл гэгээтэй бүхнийг хар бараан болгож байдаг зүйл.

Өдөр бүрийг дараах эерэг бодлуудаар угтаснаар хүсэл эрмэлзэлд тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ.

Өглөө бүрийг талархлаар угтах

Амьдралын хамгийн том бэлгийг хүртсэн гэдгээ санах. Амьдралынхаа сөрөг талыг эргэцүүлэн бодох нь маш амархан байдаг, гэхдээ бид амьдралынхаа хамгийн тод эерэг зүйлийн талаар бодох нь бага. Гүнзгий амьсгаа аваад, цонхоор гаднах ертөнцийн гайхалтайг мэдрэх.

Өөрийгөө бусадтай бүү харьцуул

“Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах хэрэггүй гэдгийг мэдэж байна” гэж хэлэхэд хялбар байдаг. Гэхдээ өдрийн төгсгөлд бид өөрсдөөсөө илүү амжилтанд хүрсэн нэгнийг хараад атаархах сэтгэл төрдөг. Гэхдээ хэн нэгэндз атаархаж суух нь өөрийгөө аз жаргалтай байлгахад зарцуулах цагийг дэмий сөрөг бодлоор дүүргэж байна гэсэн үг.  

Юу ч байсан туршаад үз /Азаа үз/

Хожигдох вий, чадахгүй байх вий гэж эмээж өндөр эрсдэлтэй, өндөр шагналтай зүйлээс зайлсхийх нь амархан байдаг. Бүтэлгүйтэл нь хүнд жинтэй байдаг боловч хийж үзээгүйдээ харамсах нь цаг хугацаа өнгөрөх тусам илүү хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Хэрэв танд боломж байгаа бол эргэлзэх хэрэггүй.
Бүх зүйлс өөрийн гэсэн тодорхой цаг хугацаатай

Амьдралын хамгийн сайхан зүйл ч гэсэн эцэстээ дуусдаг тул тэдний талаар санаа зовох хэрэггүй. Сайн сайхан үеүүд хэрхэн зогсох гэж байгаад бухимдалгүйгээр өөр нэг сайн сайхан зүйл ирнэ гэдэгт итгэх.

Бусдыг шүүмжлэхгүй байх

Бид бүгдээрээ шүүмжлэлийг хүлцэн тэвчдэг ертөнцөд амьдардаг, гэхдээ хэн нэгнийг байгаагаар нь  хүлээн зөвшөөрөх нь бусдад сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна өөрийн дотоод эерэг бодлыг хөгжүүлэх гайхалтай арга юм.

Аз жаргалаа бүү золиосло

Бид бүгдээрээ бусад хүмүүсийг аз жаргалтай байлгахыг хүсдэг шүү дээ? Гэхдээ энэ байдал өөрийг тань аз жаргалгүй болговол яах вэ? Хэрэв та бусдын сэтгэл ханамжийн төлөө ямар нэгэн зүйл хийж байгаа бол бүү хий. Өөрийн аз жаргал, цаг завыг хэн нэгний сэтгэл ханамжийн төлөө хэзээ ч золиосолж болохгүй. Хэрэв аз жаргалгүй байгаа бол өдөр бүр эерэг бодлын талаар бодох боломжгүй болно.

Ажилдаа хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

Энд ажлаа солих талаар биш төлөвлөгөө гаргаж, стратегийг боловсруулах талаар юм. Дуртай зүйлээ хийгээгүй бол хийж байгаа зүйлдээ дурлах, үүний төлөө ямар нэгэн алхам хийх.

Өглөөг эрч хүчээр дүүрэн угтах

Өдрийг хэрхэн эхлүүлэхээс өдрийн үйл явдал шалтгаалдаг. Сандарсан, сэтгэл түгшсэн байдалтай босох нь сөрөг бодлуудыг өдөөх нэг шалтгаан болдог.

Амьдралынхаа сайн сайхан зүйлд анхаарлаа төвлөрүүлэх

 Бүх зүйлс төгс төгөлдөр болдоггүй. Бэрхшээлтэй тулгарах үедээ хичнээн жижиг мэт санагдаж байсан ч эерэг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Сайн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь таны амьдралд эерэг эрч хүчийг олж авах гайхалтай арга юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд