No menu items!
HomeМонгол брэндБяцхан үрсдээ зориулан хувцас урлагч МОНГОЛ брэндүүд

Бяцхан үрсдээ зориулан хувцас урлагч МОНГОЛ брэндүүд

-

Гэртээ эсгий таавчиг хийж байгаа гар урлаачаас эхлээд үндэсний хэмжээний үйлдвэрлэл явуулж буй бизнесменүүд нь Монголын гэх нүүр царай болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байдаг билээ. Монгол хүний хөлс хүч шингэсэн, монголдоо нэмүү өртөг үйлвэрлэсэн бүхнийг дэмжих нь бидний хувьд чухал юм. Ингээд хүүхдийн энэ удаагийн цувралаар хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг МОНГОЛ брэндүүдийг танилцуулж байна.

“ҮР МИНЬ” брэнд

“ҮР минь” бренд нь 2017 оны 11-р сарын 8-ны өдөр даавуун болон ноолууран хүүхдийн хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2019 оноос эхлэн Эхийн сэтгэлээр урлав ХХК нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. 9 хүртэл насны хүүхдийн хувцас болон гэр бүлийн хэвлэлттэй хувцас үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчийн хүсэлтээр урт хугацаанд захиалгаар бүх размерийн хувцас үйлдвэрлэх боломжтой.

Хаяг: 1. Үндсэн салбар: 220k resident -н урд 3-р байрны өргөтгөл

2. Шангри-ла молл 2 давхарт Могжоохон хүүхдийн хувцасны дэлгүүр дотор, кассны урдаас харсан хэсэгт

3. Чингисийн Емартын 2давхарт, Емарт худалдааны хэсэгт хүүхдийн хувцасны тасаг дотор

Фейсбүүк хаяг: ҮР МИНЬ

“Монголоо Кидс” брэнд

Хүүхдийн биед эвтэйхэн, багачуудын хувцаслалтын хэв маягт тохирсон мөн хэзээ ч хаана ч өв соёлоороо бахархан өмсөх боломжтой үндэсний хэв загварыг хослуулсан хувцсыг урладаг.

ХАЯГ: ХУД, 15-р хороо, Оргил шилтгээн /Оргил худалдааны төвийн зүүн урд байрлах/ 62-р байр

Фейсбүүк хаяг: Mongoloo Kids

“ГО ГО” үндэсний үйлдвэрлэгч

Бага насны хүүхдүүдэд зориулан сайн чанарын Солонгос даавуугаар эх орондоо хувцас үйлдвэрлэдэг.

Хаяг: Баянмонгол хороолол 414-р байр 4-р орц 190 тоот

Фейсбүүк хаяг: ГО ГО үндэсний үйлдвэрлэл

“ЭГДҮНЭ” брэнд

Бага насны хүүхдүүдэд зориулан урладаг. Гэхдээ энэ нь тогтсон ойлголт биш. Хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцүүлэн бүх насны хүүхдэд захиалгаар хийдэг.

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн урд “S mart” төвийн 2 давхарт

Фейсбүүк хаяг: Эгдүнэ Монгол Бренд

ЯНМАЛ брэнд

Үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг. Тус брэнд хэдийнээ олны танил болсон билээ. Нэмж хэлэхэд тус брэнд хүүдийн трико үйлдвэрлэдэг болсон.

“БҮЖИНХЭН” гутал үйлдвэрлэл

Хүүхдийн хөлд оруулагч хөнгөн, зөөлөн СӨӨХИЙ гутал, эсгий тавчик үйлдвэрлэдэг. Хүүхдийн хөлд эвтэйхэн мөн угаалгын машинд угаах боломжтой гэдгээрээ давуу талтай.

Хаяг: 13-р хороолол 107.5фмтай байр баруун талын 38-р байр

Фейсбүүк хаяг: Бүжинхэн Гутлын Үйлдвэрлэл

ХӨӨНДИЙ брэнд

Бүх төрлийн цэвэр арьсан гутлуудыг эх орондоо үйлдвэрлэгч.

Хаяг: Дөлгөөн нуур зочид буудлын баруун талд #Хөөндий дэлгүүр

Фейсбүүк хаяг: Хөөндий Монгол брэнд

ХАЙТАН брэнд

Хайтан гутлын салон Хайтан нь 2008 онд байгуулагдсан. Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гутал цүнх захиалгаар үйлвэрлэж, чанар загварлаг байдлыг илүү анхааран ажилладаг.

Фейсбүүк хаяг: Хайтан

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд