No menu items!
HomeХүмүүсБалетын залуу од МУГЖ О.Анужингийн тухай баримт

Балетын залуу од МУГЖ О.Анужингийн тухай баримт

-

Хүмүүс буландаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинг онцлон хүргэж байна. Тэрээр Монголын балетийн урлагт тод гялалзаж яваа залуу одын нэг юм. Хөгжим бүжгийн коллежийн оюутан байхаасаа театрын балетын жүжигчин болсон түүний хувьд 23 насандаа МУГЖ хэмээх хүндтэй шагналын эзэн болсон юм. Мятаршгүй тэмцлийнхээ дүнд өнөөдөр О.Анужин Дуурийн театрын тайзнаа дэлхийн сонгодог бүтээлийг амилуулж, дэлхийн шилдэг бүжигчдийн нэг болтлоо өсчээ.

Улаанбаатар хотын Плехановын нэрэмжит орос дунд сургуулийн есөн настай охин бүжигчин болохын тулд ээжийгээ дагуулан Хөгжим, бүжгийн коллежид шалгуулж, байжээ. Тухайн үед эрэгтэй хүүхэд авах үе байсан ч О.Анужинг шалгаж, тэнцэжээ.

Дуурийн театарт ажиллаад 9 дахь жилтэйгээ золгож байгаа.

Төгссөн сургууль: -Хөгжим, бүжгийн коллеж

Мэргэжил: -Балетын бүжигчин

Одоо эрхэлж буй ажил: -УДБЭТеатрын балетын гоцлооч

Балетын урлагаар хичээллээд 14 жил болж байгаа

Зургаан настайдаа  Плехановын сургуульд орж суралцсан.

Тэнд суралцаж байх хугацаанд орос бүжгийн хамтлагт бүжиглэдэг.

Хөгжим бүжгийн сургуульд орохоосоо өмнө  латин америк бүжиг бүжиглэдэг байсан.

Балет сонгохоосоо ч өмнө бүжигт хайртай, дуртай байжээ.

Ритмика гэж бүжгийн хичээлдээ их дуртай.

Орос хэл, бүжигт маш их дуртай, тайзан дээр гарах сонирхолтой охин байсан.

Түүний амжилтын гараа

 Хөгжим бүжгийн коллежид сурч байх үедээ Улаан-Үдэд болсон фестивальд оролцож байсан. Тэр үед 13 настай байсан. Тэр цагаас хойш өөрийгөө улам сайн дайчлах ёстойг ойлгосон.

Театрын тайзнаа “Жизель”, “Уран хас”, “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээж, сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг амилуулсан.

О.Анужин 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртэж байсан. Түүний энэ амжилт балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлж байснаараа онцлог болсон түүхтэй. Тэртээ 1981 онд Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин Ю.Оюун Японд болсон Олон улсын уралдаанаас гурван хүрэл медаль авчирч байсан билээ. Тэгвэл шинэ цагийн балетын нэгэн од О.Анужин дэлхийн 20 орны 150 бүжигчид оролцсон наадамд өөрийн авьяас, ур чадвараа харуулан хүрэл цом хүртсэн нь түүний амжилтын эхлэл байсан юм.

О.Анужин 2018 онд Монгол Улсад анх удаа балетын олон улсын анхдугаар наадам болоход Гран-при шагналыг хүртэж байсан.

Түүний  хамгийн анхны том дүр бол “Цөмөөхэй” балет. Үүний дараа “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” юм.

Өөрийнхөө хэмжээнд хүмүүнлэгийн ажил хийдэг.

Чөлөөт цагаараа хийх дуртай зүйл

Болж өгвөл гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хүсдэг. Кино үзэх,зураг зурах дуртай. Гэхдээ яг гоё чөлөөтэй цаг гардаггүй. Найз нөхөдтэйгөө уулзахыг хүсдэг ч чөлөөт цаг их ховор гардаг. Дуурийн театрынхаа ажлыг өглөө нь хийгээд, өдрийн хоолоо хийж, Маршал Таунд очиж дахиад бэлтгэлдээ ордог. Тэр бэлтгэл бол оройн 10, 11 цагаас наашгүй. Тэгээд л ядарсан хүн чинь шууд л гэртээ харьдаг даа.

Түүнийг балетад дурласан түүхээс

Манай ангийн охины ээж театрт балетын бүжигчин байсан.  Гоё гэж жигтэйхэн эгч жаахан хүүхдэд их л гоё санагдсан байх. Тэгээд ээждээ нэг удаа “Сувдаагийн ээж шиг балетын бүжигчин болмоор байна” гэж хэлж байсан. Ээж маань тэр үед “Балетын урлаг их хэцүү. Чи чадна гэж бодож байгаа бол өөрөө л мэд” гэж надад хэлж байсан юм. Хүн дуртай зүйлээ хийхээрээ цаг хугацааг мартдаг юм билээ. Би Хөгжим бүжгийн сургуульд долоон жил суралцаж, балетын урлагийн гайхамшгийг мэдэрлээ. Гэртээ харихгүй сургууль дээр өнжих үе их байлаа гэжээ.

Мөрөөдөл

Монголын балетын урлагийг мэдэхгүй орон маш их байдаг. Тиймээс сонгодог урлагт хүсэл мөрөөдлөө өгсөн хүний хувьд эх орныхоо нэрийг дэлхий дахинаа гаргахыг хүсдэг гэжээ.

Г.Бадамханд 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд