No menu items!
HomeХүмүүсОргилын бүсгүй МУГТ Б.Гангаамаа

Оргилын бүсгүй МУГТ Б.Гангаамаа

-

Дэлхийн долоон тивийн ноён оргилд Монгол Улсын төрийн далбаагаа мандуулсан “Seven summiteеr” МУГТ Б.Гангаамаагийн тухай хүмүүс буландаа онцолж байна.  

Тэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн.  “Марчин” овгийн удмын бүсгүй

Түүний аав З.Бадамгарав, ээж Д.Долгор нар Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн хүмүүс. Аав нь айлын ганц хүү. Насаараа аж ахуйн ажил хийж сампин цохиж, тоо бодож амьдарсан нэгэн. Нутгийнхан Тоочин Бадамгарав гэдэг байжээ. Харин ээж нь айлаас хоёулаа аж.

Тэр айлын 11 хүүхдийн долоо дахь нь юм. Дөрвөн ах, хоёр эгчтэй, нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй.  Эр хүн шиг эрэлхэг, зориг тэвчээртэй занг эмэг эхээсээ олж авсан гэж ярьдаг. Түүний аав Бадамгарав гуай 11 хүүхдийнхээ хоёрыг нь өөрийн ээжийн гар дээр өсгөсөн. Түүний нэг нь Гангаамаа аж.

Тэрбээр анх Их-Уул сумын сургуульд элсэн орсон ч гуравдугаар ангиасаа Тосонцэнгэл суманд шилжин суралцаж тэндээ 10 дугаар анги дүүргэсэн байна. Тэгээд ЗХУ-д нийгмийн ухааны чиглэлээр суралцахаар конкурст орсон ч яг урдуураа улаан шугам татуулжээ. Дараа жил нь конкурст даагаа нэхэх боломж байсан ч хоёр салаа зам Гангаамаагийн өмнө байв. Нэг нь конкурст орох, нөгөө нь уулын спортыг сонгож Хархираагийн оргилд авирах. Тэгээд л Гангаамаа уулчин болох замыг сонгожээ. Аравдугаар ангид байхдаа уулчдын дунд багтан явж нутгийнхаа шүтээн уул Отгонтэнгэрт авчирсан нь энд нөлөөлжээ.

Анагаах ухааны коллеж дүүргэж, микробиологич мэргэжилтэй болжээ. Мэргэжлээрээ Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт есөн жил ажилласан. Түүнчлэн 2017 оны хавар МУБИС-ийг дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ.

Тэрбээр уулын спорттой 29 жилийн турш амьдралаа холбож яваа.

Түүний нэрийг төрөх эмнэлэгт байхад нь өгсөн бөгөөд Ганга буюу Энэтхэгийн мөрөн, “Маа” буюу эх гэсэн үгнүүдийн нийлбэрээс бүтдэг. Монголоор “Ганга эх” гэсэн утгатай нэр ажээ.

Тэрбээр 1989 онд Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд болсон Монголын уулчдын цугларалт, авиралтад оролцож оргилд гарснаар уулын спортод анх хөл тавьж байсан.

2006 оны Эверестийн оргилд гарах багийг анх зохион байгуулан удирдсанаар өндөр уулын авиралт удирдах, хөтөч хийх гараагаа эхэлж байсан.

Монгол Улсын ноён оргил Алтай таван богдын Хүйтэн ууланд 1998 онд анхны авиралтыг хийсэн. Эх орныхоо ноён оргилд хамгийн олон гарсан хүн билээ. Тус оргил уруу 34 удаа авиралт хийснээс долоо нь амжилтгүй болсон. Харин Очирваань хайрхан уруу таван удаа гарчээ.

Долоон тивийн ноён оргилд гарах зорилгодоо хүрснийхээ дараа энэ онд  Пакистаны К2 ууланд авирсан. Өмнө нь К2-т 2012 онд авирч яваад буцсан гэдэг. Ингэснээр К2-т гарсан анхны Монгол хүн болсон билээ. К2 уулын оргилд  Гангаамаатай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт аж. К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан байдаг.

Түүний сүсэглэдэг зүйл бол ямар ч шашнаас илүү уул хайрхад юм.

Тэрээр цэцэг, навчин дунд байхыг ихэд хүсдэг. Даанч тэр ихэнхдээ цастай ууланд авиралт хийдэг. Төдийлөн түүний хүсэл биелдэггүй гэнэ.

Гангаамаа зундаа жуулчдад ууланд авирах хөтөч хийдэг. Энэ нь түүний бэлтгэл болдог байна.

Тэрбээр “Seven summiteer” буюу Дэлхийн долоон ноён оргилд гарахын  төлөө 15 жил зүтгэсэн.

 “Дэлхийн  долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн” гэсэн сэдэвтэй марк гарсан.  Монголд өмнө нь спортын сэдэвтэй марк олон гарч байсан ч уулын тамирчдын амжилтыг мөнхөлсөн нь ховор. Марканд дүрээ мөнхөлсөн хоёр дахь хүн нь болсон.

Би кэмпэд амарч байхдаа Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Чинзориг гуайн аяз, Бетховен, Шопены  сонгодог хөгжим утсандаа татаж  сонсдог. Уулчид майхандаа  оройн хоол идэхдээ ээлжээр DJ хийж  дуу хөгжим сонсдог юм. Миний ээлж таарч сонгодог хөгжим тавихад уулчид “аая өнөөдөр романтик орой боллоо” гээд инээлдэж байсан тухайгаа ярьжээ.Тэрээр хувийнхаа амьдралыг ихэд нууцалдаг бөгөөд гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй яваа гэсэн мэдээллүүд байдаг.

Түүний амжилтуудаас

-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/

-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

-2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4884 м)

-2016 нд Антарктид Винсон массив ноён оргил / 4897 м/

                                                                                                                                 Г.Бадамханд

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд