No menu items!
HomeЭрүүл мэндДаралт ихсэх өвчин удамших нь бий

Даралт ихсэх өвчин удамших нь бий

-

Цусны даралт ихдэх тухай мэдэхгүй хүн ховор. Ялангуяа ахимаг насныхан бол голдуу л даралт нь ихэсдэг учир халаасандаа даралт бууруулах эм авч явдаг шүү дээ.

Эрдэмтдийн судалгаагаар зүрх судасны хамгийн элбэг тохиолддог эмгэг нь даралт ихдэх байдаг бөгөөд хавдрын бус шалтгаанаар нас баралтын эхэнд бичигддэг. Дэндүү түгээмэл болохоор ерөнхийдөө хэн хүнгүй дасах маягтай болчихсон өвчин юм.

Харин залуувтар хүний даралт ихэдвэл бүгд түргэн авна. Яагаад гэхээр цус харвалт өгч хорвоог орхих, үгүй юм гэхэд хагас дутуу харваж тал сааталтай үлдэх нь элбэг болохоор тэр.

Өвчин үүсэх шалтгаан нь янз бүр боловч үндсэндээ судасны уян хатан чанар алдагдан хатуурах /атеросклероз гэнэ/ тул зүрхнээс шахагдсан цус судасны аль нимгэн хэсэгт даралт өгч улмаар хагаран цус харвах хүндрэл өгдөг гэж товч ойлгож болно.

Ихэнхдээ ажил, амралтаа зөв зохицуулдаггүй хүмүүс, амин дэм, илчлэг дутуу хоол хүнс удаан хугацаанд хэрэглэх, сэтгэл санааны байнгын дарамтанд байх зэрэг нь даралт ихдэх өвчин үүсгэх нь түлхүү бөгөөд өөх тос их хэрэглэх, шорвогдуу хоол, цайнд дуртай хүмүүс илүү өвчлөмтгий.

Даралт ихдэх өвчин удамших нь бий. Урьдчилан сэргийлэх хэлбэр маш олон. Биеэ байнга чийрэгжүүлдэг, ажил амралтаа зөв хослуулдаг, цалин тэтгэвэр нь хүрэлцээтэй, үр хүүхэд, хань ижил нь халамжтай, сэтгэл зовоогоод байдаггүй хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх нь тун ховор.

Гэхдээ даралт ихдэх нь зүрх, судасны төдийгүй элэг, бөөр, мэдрэлийн гээд олон өвчний хүндрэлийн илрэл байдаг болохоор эмчид үзүүлж шалтгааныг зөв оношлуулсны дараа эмчилгээгээ сонгох хэрэгтэй. Зарим хүн даралт ихэдсэн үед архи уувал сайн гэх ташаа ойлголт байдаг. Их буруу.

Архи согтууруулах ундаа нь судсыг тэлдэг. Андашгүй шүү дээ. Архи уусан хүмүүсийн бие халуу оргиж, нүүр, хүзүү улайдаг. Судас тэлж байгаа нь тэр. Энэ үйлчилгээ нь тухайн даралт ихэдсэн хэсэгт хуримтлагдсан цусыг түр зуур өөр тийш тараах тул даралт бага зэрэг нь буурах нь бий. Гэхдээ хэсэг хугацааны дараа дахин огцом цус түрэгддэг учир ёстой цус харвалт өгөх аюултай.

Даралт ихдэх анхны шинж нь толгой өвдөх, эргэх, шилэн хүзүү хөших, чих шуугих, нүд бүрэлзэх, үе үе манарах, зүрх дэлсэх, судасны цохилт хурдсах, нойронд муудах, бөөлжис цутгах зэрэг байдлаар илэрдэг. Эдгээрийн 2-3 шинж илэрч байвал түргэн дуудсан нь дээр.

Даралт хэмжигч байгаа бол өөрөө үз. Хэвийн даралт ихэнх үед 120/80 байдаг. 60-аас дээш насныханд арай их байх нь бий. Энэ хэмжээнээс нэмэгдсэн байвал гэрийн эмийн санд байгаа эмнээсээ даралт бууруулах төрлийг сонгож уух нь анхны тусламж болно.

Толгойдоо хүйтэн жин, хөл гарт нь бүлээн жин /тархинд очсон цусыг мөч рүү тараах зорилготой/ тавьж, хагас суугаа байрлалаар хэвтэх хэрэгтэй. Саяхныг хүртэл цус харвалт өгсөн хүнийг байгаа газарт нь хөдөлгөөнгүй орхихыг чухалчилдаг байлаа. Одоо бол зохих эмчилгээ хийгээд яаралтай хамгийн ойр эмнэлэгт хүргэдэг болсон. Ер нь 50-иас дээш насныхан судас хатуурлаас сэргийлэхийн тулд амин дэмүүд, тэр дотроо А болон Е амин дэм тогтмол уух нь үр дүнтэй. Тэрчлэн байнга уухаар үйлдвэрлэгдсэн аспирин өдөрт нэгийг уугаад явахад гэмгүй. Хамгийн гол нь сайн хоол хүнс хэрэглэж, сэтгэл санаагаа тайван тогтвортой байхыг эрхэмлэх нь зөв.

“Эрүүл мэнд” номоос

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд