No menu items!
HomeХүмүүсНас бол ердөө тоо гэдгийг харуулах эрхмүүд

Нас бол ердөө тоо гэдгийг харуулах эрхмүүд

-

Нас бол ердөө тоо гэдгийг харуулах хүмүүсийг танилцуулж байна. Эдгээр хүмүүсийн хувьд дасгал хөдөлгөөн бол эрүүл, эрч хүчтэй, залуу байх хамгийн чухал үндэс мөн гэдгийг давхар батлан харуулсан юм.

Edwina Brocklesby

Тэрээр 50 наснаасаа эхлэн гүйж эхэлсэн бөгөөд 74 настайдаа Их Британийн хамгийн өндөр настай триатлоны тамирчин болсон. 1943 онд төрсөн Эдвина нь 50 жилийн турш нийгмийн ажилтан хийсэн. Ноттингемийн их сургуульд эдийн засгийн бакалаврын зэрэгтэй нэгэн. Сүүлийн хорь гаруй жилийн турш тэрээр дэлхийн өнцөг булан бүрт зохиогдсон марафон, триатлоны тэмцээн уралдаанд оролцсоноос гадна триатлон, дуатлоны Европ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон удаа оролцож байжээ.

Мөн 2013 онд настай хүмүүсийн биеийн тамирын идэвхжил, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд зориулагдсан Silverfit компанийг үүсгэн байгуулсан.

Fauja Singh

Энэтхэг гаралтай Британийн Сикх зууны марафонд гүйгч юм. Тэрээр 2003 онд 92 настайдаа “Торонто”-ийн марафонд 5 цаг 40 минутын рекорд тогтоосон. 89 наснаасаа тус спортоор хичээллэж олон улсын тэмцээнд өрсөлдөж эхэлсэн байна. Анх 2000 онд Лондоны марафонд гүйж байжээ. Түүний зарим үзүүлэлт нь M95 насны ангилалд багтсан дэлхийн дээд амжилтаас нэлээд өндөр байна. Сингхийн спорт, буяны үйлсэд зориулсан хувь нэмрийг үнэлж Британийн эзэнт гүрний медалиар (BEM) шагнажээ.

Wang Deshun

Тэрээр өндөр, булчинлаг бөгөөд 80 гарсан ч гэсэн эрэлт хэрэгцээтэй загвар өмсөгч юм. Зарим нь түүнийг “Хятадын хамгийн халуухан өвөө” гэж нэрлэдэг. Хятадын шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг болох Ху Шэгуан нь 2015 онд Хятадын загварын долоо хоногийн үеэр хэзээ ч төлөвлөж байгаагүй нэгэн үйлдэл хийсэн ньВан Дэшунийг тайзан дээр гаргасан явдал юм. Худалдаа эрхэлдэг, жүжигчин Ван Дешун нь 1936 онд Хятадын зүүн хойд Шенян хотод төрсөн. Тэрээр тулааны спортоор хичээллэдэг байснаасаа кино урлаг руу шилжиж, Холливудын хэд хэдэн кинонд тоглосноос онцолвол “Хориотой хаант улс” киног нэрлэж болох юм. Ван Дэшун “Над шиг хөгшин эр ийм сайхан булчинтай болохоор хүмүүс гайхдаг” гэж CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр ярьжээ.

Ernestine Shepherd

2010 онд 75 нас хүрсэн тэрээр дэлхийн хамгийн хөгшин эмэгтэй бодибилдингийн тамирчингаар нэрлэгдсэн юм. Тамирчин өглөө бүр 3 цагт босдог бөгөөд дасгалуудаа хийж эхэлдэг. Тэрээр идэвхтэй, хөдөлгөөнтэй байхыг хүсдэг ахмадуудад үлгэр дуурайл болдог.

Юичиро Миура

Тэрээр 2013 онд Эверест ууланд авирсан хамгийн өндөр настай хүн болжээ. Анх 2003 онд 70 насандаа Эверест ууланд авирсан нь түүнийг Эверестийн оргилд гарсан хамгийн өндөр настан болгосон юм. 2008 онд дээд амжилтаа эвдсэнээр зогсохгүй 2013 онд, 80 настайдаа дахин Эверестийн оргилд гарсан юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд