No menu items!
HomeБоловсролАнгли хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

-

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад хэлний хэмээх тодотголтой Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 23 дугаар сургуулиар зочиллоо. Тус сургууль 5-6 ангийн сурагчид Pearson англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Pearson англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган хүүхэд судалж байна. Ирэх хичээлийн жилд Pearson хөтөлбөрийг судлах сурагчдын тоог нэмэгдүүлнэ.

2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс 3 дугаар ангийн сурагчид англи хэл үзэж эхэлнэ. Мөн энэ хүрээнд багш нарыг бэлтгэх, давтан сургах юм.

Англи хэлний хөтөлбөрийг хэрэгжилтийг ИБУИНХУ-ын Гадаад хэргийг сайд дэмжихээ илэрхийлж 3 жилийн хугацаанд 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд