No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Оюутболд: Сөрөг хөдөлгөөн хийхэд түгжрэл багасаж байвал тогтмолжуулах саналаа хүргүүлнэ

Б.Оюутболд: Сөрөг хөдөлгөөн хийхэд түгжрэл багасаж байвал тогтмолжуулах саналаа хүргүүлнэ

-

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалттай холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албанаас өнөөдөр Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ТЦА-ны дарга Б.Оюутболд оргил ачааллын үед замын сөрөг хөдөлгөөнийг тогтмолжуулна гэдгийг мэдээлэв. 

Тэрбээр “Цагдаагийн байгууллага хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд ачаалал үүсэж буй цэгүүдэд эсрэг чиглэлийн хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг оруулах ажлыг хийж байгаа. 

Ачаалал үүсгэж буй Чингисийн өргөн чөлөө болон Олимпын гудамжны замын хөдөлгөөнд өчигдөр орой, өнөө өглөө минут бүрээр нь зураг авалт хийсэн. Энэ зураг авалтын хариу маргааш гарна. 

Хэрэв иргэдэд боломжтой, ямар нэгэн байдлаар богино хугацаанд сөрөг хөдөлгөөнийг хийж түгжрэл багасвал тогтмолжуулах чиглэлээр төрийн захиргааны байгууллагад саналаа хүргүүлэхээр ажиллаж байна. 

Өнөө өглөө Чингисийн өргөн чөлөөгөөр хойноосоо урагшаа, Олимпын гудамжаар урдаасаа хойшоо чиглэлд 4,000 орчим тээврийн хэрэгслийн зорчсон. Харин 18:00-19:00 цагт 5,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.

Энгийн үед 380-400 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа нь Улаанбаатар хотод байх ёстой хэмжээнээс 1.9 дахин илүү байна. 15-20 км/цаг явах ёстой хөдөлгөөний эрч багасаж 5-10 км/цаг болдог. Өглөөний зураг авалтаар ийм асуудал байгаагүй” хэмээн ярив. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд