No menu items!
HomeНийгэмТЦА: Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлж саармагжуулсан

ТЦА: Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлж саармагжуулсан

-

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим авто замд өглөө, оройн оргил цагаар зорчих хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболд: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, иргэдийг тайван байдлаар хөдөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлэх эрх, үүрэгтэй. 

Тус хуулийн 8.1-д замын хөдөлгөөний хэвийн аюулгүй байдлыг хангах зорилгоор урсгал чиглэлийг өөрчлөх, хаах эрх үүрэгтэй. Тиймээс гуравдугаар сарын 12-ны 17:50-19:20 цаг хүртэл Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл хойноос урагш чиглэж буй 2 км замын хөдөлгөөний хоёр эгнээг гурав болгосон. 

Олимпын гудамжтай холбоотойгоор “Шангри Ла”-ийн уулзвараас урагшаа И-мартын уулзвар хүртэл 1.7 км газарт замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор эсрэг талын урсгалын нэг хөдөлгөөнийг сөрүүлж, ачааллыг сийрэгжүүлэх зохион байгуулалт хийсэн. 

17:50 цагт Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг гурван эгнээ болгож, хойноосоо урагш чиглэлд явуулахад 18:40 цагийн үед ямар нэгэн байдлаар энгийн үеэс эрс өөр, ачаалал багассан.

Үүнийг 30 минутаар сунгаж үзэхэд Уулын зам, Зайсангийн замын орчимд хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн учраас хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг 19:30 цагт авч, 20:45 цагт хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн. 

Нэгэнт үүссэн хөдөлгөөний ачааллыг сийрэгжүүлэх чиглэлээр ажиллаж 21:40 цагт байхгүй болсон. Энэ зохицуулалтыг хийхээс бусад үед замын хөдөлгөөний ачаалал 22:00 цагт хэвийн болдог. Баяр ёслолын үед энэ ачаалал 23:00 цаг хүртэл сунгагддаг. 

Өчигдрийн урсгалынхаа дагуу өнөөдөр 07:00-07:30 цагт замын хөдөлгөөний зураг авалт хийсэн. Ингэхэд 08:26 цагт Улаанбаатар хот руу орж ирэхэд хамгийн их ачаалал үүсгэдэг цэг болох Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны орчимд ямар нэгэн замын ачаалал байхгүй болсон.

Урьд нь ХААИС-ийн хойд талын Туулын шинэ гүүр баригдахаас өмнө замын ачаалал нэмэгдэж гацаадаг байсан. Энэ тохиолдолд 20-45 удаа тухайн замын зорчих хэсгийг түр хугацаагаар хааж хөдөлгөөнийг сийрэгжүүлсний дараа тухайн замыг нээдэг байсан. 

Иргэдийн сэтгэл ханамжийг тодруулж үзсэн. Энэхүү шийдвэрийг цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлж саармагжуулсан. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд