No menu items!
HomeБоловсролФранц улсад 10 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцуулна

Франц улсад 10 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцуулна

-

2024-2025 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулахаар болжээ.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2024 оны тавдугаар сарын 3-ныг хүртэл Энхтайвны өргөн чөлөө буюу Төв шуудангийн баруун талд байрлах Монгол дахь Франц улсын ЭСЯ-нд хүлээн авах юм байна.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх
  • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх
  • Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурч байгаагүй байх
  • TOEFL-н 40-өөс доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5.5-аас доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Монгол, Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ.

  • Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх
  • Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сар бүр 860 еврогийн мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах
  • Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ
  • Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах
  • Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах
  • Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх
  • Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх
  • Франц улс дахь эрүүл мэндийн даатгалд хамрагдана.

Жич: Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэйг Монгол дахь Франц улсын ЭСЯ-наас мэдээллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд