No menu items!
HomeНийгэмУлаанбаатар хотын зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд өөрчиллөө

Улаанбаатар хотын зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд өөрчиллөө

-

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд түр өөрчлөлт оруулжээ. 

Тодруулбал

  • Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг,
  • Хан-Уул дүүргийн Е-Mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангри Ла”-гийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг

өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг гурав, урд чиглэлд зорчих эгнээг нэг, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд гурав, урдаасаа хойшоо явах чиглэлд нэг эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.

Жолооч та бүхэн зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсье.

Эх сурвалж: ТЦА

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний...

Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл болон “Элдэв-Очир” маркийг ЮНЕСКО бүртгэжээ

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл" ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн...

трэнд