No menu items!
HomeНийгэмСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхдүүд машин хулгайлж, мансууруулах бодис хэрэглэсэн байсныг тогтоожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхдүүд машин хулгайлж, мансууруулах бодис хэрэглэсэн байсныг тогтоожээ

-

Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр Toyota Prius загварын автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Шалгалтын ажиллагаа явуулахад дээрх хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байсныг тогтоожээ.

Хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөв.

Эх сурвалж: ЦЕГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд