No menu items!
HomeОнцлохХаврын саруудад гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдана

Хаврын саруудад гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдана

-

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн \УЦУОСМХ\-ийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс ирэх саруудын буюу IV-VI саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна.

Хаврын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдахаас гадна салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байгаа аж.

Иймд цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэлд байнгын бэлтгэлтэй байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрд авч ашиглахыг албаныхан зөвлөв. 

Агаарын дундаж температур

  • IV болон V саруудад нутгийн баруун хагаст,
  • VI сард баруун аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас

  • Баруун аймгуудын нутгаар ихэнх хугацаанд дунджаас бага,
  • V болон VI сард төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу,
  • Бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур

  • Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
  • Харин нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орно.

Тавдугаар сарын агаарын дундаж температур

  • Нутгийн баруун хагаст (Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөлийн ихэнх, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр) олон жилийн дунджаас дулаан,
  • Бусад нутгаар дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага,
  • Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Дундговь, Дорноговь, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Зургаадугаар сарын агаарын дундаж температур

  • Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
  • Харин сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд