No menu items!
HomeОнцлохЭнэ сарын 20-ноос гол мөрний цас мөл хайлж эхлэхийг анхааруулав

Энэ сарын 20-ноос гол мөрний цас мөл хайлж эхлэхийг анхааруулав

-

ЦУОШГ-аас дараах мэдээллийг өгөв:

-Өнөөдрийн байдлаар жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Том голуудын мөсний зузаан өмнөх арван хоногоос 5-10 см нэмэгджээ. Гол, нуурын мөсний зузаан нийт уртын дагуу харилцан адилгүй байдаг. Бид харуулын цэгээс авсан мэдээллийн дагуу гол нуурын мөсний зузааныг танилцуулдаг.  

Нийслэлд ирэх сарын дундуур шар усны үеэр болох эрсдэл байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 хувь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц өмнөх оны мөн үеэс дөрөв дахин их буюу 70.5 км куб хэмжээтэй байна. Өнгөрсөн оны мөн үед нийт нутгийн 40 хувь цасан  бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц 14.8 км куб хэмжээтэй байв. Өмнөх жилийн мөн үеэс дөрөв дахин их цас оржээ.   
 
Энэ сарын 20-доор цас мөс хайлж эхэлнэ. ирэх сарын 20-доор гол мөрний мөс бүрэн хайлж дуусна. Энэ онд цаг уурын огцом өөрчлөлттэй байсан тул шар усны үерийн эрсдэл өсөв. Шар усны үерээр малын сэг зэм угаагдан, голын ус руу орж ирэх эрсдэлтэй тул малын сэг зэмийг зориулалтын дагуу устгах хэрэгтэй.
             
Та бүхэнд гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, баталгаатай гармаар гарахыг зөвлөв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд