No menu items!
HomeНийгэмБаянхонгор аймагт цэцэрлэгийн нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж,...

Баянхонгор аймагт цэцэрлэгийн нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж, галч нь амиа алджээ

-

Баянхонгор аймгийн төвд цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрснээс байшин нурж, галч нь нас барсан харамсалтай явдал өнөөдөр болжээ.

Энэ талаар ОБЕГ-аас “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз дөрөвдүгээр баг, 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн өртсөн тухай дуудлагыг өнөөдөр/2024.02.29/ 16:03 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй нэг давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж, уурын зуухны ээлжийн галч, 39 настай иргэн өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн” хэмээн мэдээллээ.

Иргэд, ААН-үүд гал түймрийн аюулаас байнга урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байхыг сэрэмжлүүллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд