No menu items!
HomeОнцлохД.Амарбаясгалан: Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Д.Амарбаясгалан: Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

-

Орон нутгийн сурагчдын амралтын хугацааг өөрчлөх эрхийг аймгийн Засаг дарга нарт өгөх зохицуулалт хийжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд БШУ-ны сайд мэдээлэл хийсэн.

Уг мэдээллийг үндэслэн хаваржилт хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга нар сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхийг олгох шийдвэр гарлаа.

Аймгийн Засаг дарга нар БШУ-ны сайдаас зөвшөөрөл авч, сумдын сурагчдын амралтын хугацааг нааш татах, долоо хоногоор сунгах эрхтэй болж байна.

Харин Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй”-г мэдээллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд