No menu items!
HomeНийгэмБаруун болон зүүн аймгуудын нутгаар 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их...

Баруун болон зүүн аймгуудын нутгаар 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оржээ

-

Энэ жилийн өвөл ширүүн байна. Цаг уурын эрс тэс өөрчлөлтөд хүн, малгүй зүдрэв. Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож 20 аймгийн 200 орчим суманд зудын аюул нүүрлэсэн.

Өнөө жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цас орж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ.

Хамгийн сүүлд 14 жилийн өмнө зудтай өвлийг үзэхэд нийт нутгийн дунджаар 8.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их бол энэ жил одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-гаар их байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.

Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров.

Харин өнгөрөгч арванхоёрдугаар сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн бөгөөд Говь-Алтай, Дундговьд 1975 оноос хойш үзэгдээгүй их цас бүртгэгдлээ. 

Нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас хоёр дахин их ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар боллоо.

Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар аймагт 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна.

Энэ сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумын нутгаар 1.2-3.6 дахин их цас орлоо.
 

Эх сурвалж: УЦУОШГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд