No menu items!
HomeОнцлохХавдраар өвчилсөн хүүхдүүдэд монгол хэл, математик, англи хэл зэрэг хичээл заах сургалтын...

Хавдраар өвчилсөн хүүхдүүдэд монгол хэл, математик, англи хэл зэрэг хичээл заах сургалтын танхимтай боллоо

-

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрөөр Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ) НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай болж нээлтийг нь хийлээ.

Дэлхий нийтээр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжин төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос тэмдэглэж эхэлсэн. Монгол Улс энэ өдрийг 2017 оноос тэмдэглэж байгаа юм.

Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээний явц удаан байдаг тул хичээлээс завсардах, хоцрогдох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх явдал цөөнгүй гардаг тул энэхүү сургалтын танхимыг байгуулж, нийслэлийн Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл заахаар болсныг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам хэлж байлаа.

Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан Мэдээлэл, сургалтын танхим ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд монгол хэл, математик, англи хэл, дуу хөгжим, дүрслэх урлаг зэрэг хичээлийг заах бөгөөд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагч хүртэл сургалтын төвөөр үйлчлүүлэх боломжтойг онцолсон. 

Мөн “Хавдрын оноштой хүүхдүүдийн дархлаа сул байдаг учраас халдварт өртөмтгий байдаг тул анги хамт олноосоо заавал тусгаарлагдах шаардлагатай болдог. Тиймээс бид эмчлүүлж буй хүүхдүүдийнхээ боловсролыг тасралтгүй олгох зорилгоор энэхүү ажлыг эхлүүлж байна. Хүүхдүүдэд хичээл заах багш нарыг шинжилгээнд хамруулсан. Энэ нь хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах нэг арга юм” гэж байв.

зураг

Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа “ЭХЭМҮТ-өөс тавьсан саналыг бид маш дуртайгаар хүлээн авч, хавдар гэх хүнд өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд боловсролыг тасралтгүй олгох зорилгоор байнгын хөтөлбөр гаргаж, долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт сургалт явуулахаар болсон. Манай төвөөс хөгжүүлэх сургалт, ЕБС-ийн хөтөлбөрт тавигдсан сургалтуудыг орохоос гадна өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголт, сэтгэл зүйчийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийнэ. Эмнэлгийн дэргэдэх анхны сургалтын танхим өнөөдөр ашиглалтад орж, хичээлийн жилийн анхныхаа хонхыг цохилоо. Багш нар бид өөрсдөө эрүүл байх ёстой учраас энэ тал дээр мөн анхаарч байна” хэмээлээ.

Сургалтын танхимын нээлтийн үеэр уламжлал ёсоор хорт хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан баярын хонх цохих ёслол болов.

зураг

Ёслолын арга хэмжээнд ЭХЭМҮТ, “Аргун” ХХК, Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, багш, эмч, мэргэжилтнүүд, хавдрыг даван туулсан болон эмчлүүлж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагч нар оролцлоо гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд