No menu items!
HomeНийгэмО.Оюунчимэг: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын...

О.Оюунчимэг: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болно

-

2024 оны хоёрдугаар сарын 16-18-ны өдрийн цаг агаарын мэдээллийг танилцууллаа.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг “Өнөөдөр/2024.02.16/ Фён салхины нөлөөгөөр Ховд аймгийн нутгаар салхи секундэд 28-34 метрийг давж, шороон шуурга шуурна.

Завхан аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болох нөхцөл бүрджээ.

Говь-Алтай, Увсын өмнөд Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-24 метрт хүрч, ширүүснэ.

Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна.

Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, шуурна.

Хоёрдугаар сарын 17-нд баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын зарим газраар, 17-18-нд төв, говийн зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Хоёрдугаар сарын 17-ноос баруун болон төвийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч 10-20 градусаар чангарна. Цаг агаарын эрс тэс үзэгдэл болж байгаа тул иргэд болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна” хэмээн мэдээлэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд