No menu items!
HomeЭрүүл мэндЖирэмслэлтээс хамгаалах аргуудын давуу болон сул тал нь юу вэ?

Жирэмслэлтээс хамгаалах аргуудын давуу болон сул тал нь юу вэ?

-

Өргөө амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Т.Мөнхзултай жирэмслэлтээс хамгаалах аргууд, өсвөр насныхан юуг анхаарах хэрэгтэй талаар ярилцлаа.

Жирэмслэлтээс хамгаалах аргуудын давуу болон сул тал нь юу вэ?

Өсвөр насыг эрт болон хожуу үе гэж ангилдаг гэж дээр дурдсан. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах аргууд, тэдний давуу болон сул талын тухайд өсвөр насны хожуу үедээ яваа охид зөв мэдээлэл аваад, ойлголттой болоосой гэсэндээ дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа юм шүү.

Жирэмслэлтээс хамгаалах бүхий л аргууд давуу болон сул талуудтай. Би дааврын аргуудаас нь эхлэн тайлбарлая. Тухайлбал жирэмслэлтээс хамгаалах эмүүдийн ихэнх нь прогестин, эстроген гэх даавар агуулдаг. Эм хэрэглэх явцад гаж нөлөө буюу дотор муухайрах, хавагнах, хоолны дуршил нэмэгдэх, биеийн жин нэмэгдэх, сэтгэл гутрал үүсэж болно. Мөн өдөр бүр тогтмол цагт уудаг учир эмээ уухаа мартах сул талтай. Хэрэв мартсан бол санасан даруйдаа, цаашид үргэлжлүүлэн зааврын дагуу ууна. Түүнчлэн эм нь сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлж болно. Давуу тал нь гэвэл хэрэглэхэд хялбар, 99 хувийн үр дүнтэй байдаг бөгөөд өндгөвчний үйл ажиллагааны алдагдлыг эмчилнэ гэж үздэг.

Харин жирэмслэлтээс хамгаалах тариаг нэг удаа тарихад гурван сар хүртэл хугацаагаар хамгаалдаг бөгөөд 99 хувийн үр дүнтэй. Сул тал нь гэвэл сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлөх, биеийн жин нэмэгдэх магадлалтай. Хэрэглэх үед сарын тэмдэг хоригдох бөгөөд хэрэглэснээс хойш зургаан сарын дараа өндгөвчний үйл ажиллагаа эргэн сэргэдэг. Иймд өсвөр насныханд тохиромжгүй гэж үздэг.

Дараа нь жирэмслэлтээс хамгаалах суулгац байна. Энэ нь таван жил хүртэл жирэмснээс хамгаалах боломжтой бөгөөд 99 хувийн үр дүнтэй байдаг. Харин дааврын өөрчлөлт гарч, сарын тэмдэг хоригдох сул талтай л даа. Мөн ховор тохиолдолд суулгац гэмтэх, хугарах магадлал бий.

Үүнийг эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч суулгадаг бөгөөд жижиг хэмжээний мэс ажилбар хийж тавьдаг гэсэн үг. Хоёрдугаарт жирэмслэлтээс хамгаалах саатуулах арга байна. Энэ нь эр бэлгийн эсийг өндгөн эстэй нийлэхээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг механик арга юм. Тус аргыг 80 хувийн үр дүнтэй гэж үздэг. Хэрэв өсвөр насанд тохиолдлын бэлгийн харилцаанд орж байгаа бол бэлгэвч хэрэглэх нь зөв сонголт юм гэдгийг хэлсэн. Бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт болон БЗДХӨ-өөс сэргийлэх ач холбогдолтой. Мөн хэрэглэхэд хялбар бөгөөд хаанаас ч авах боломжтой 97 хувийн үр дүнтэй байдаг. Гэхдээ бэлгийн хавьтлын үед сугарах, урагдах магадлалтай. Мэдээж дахин хэрэглэх боломжгүй бөгөөд харшил өгч болзошгүй байдаг.

Ярилцлагыг бүрэн эхээр нь дараах линкээр уншина уу.

https://www.m-book.mn/osvor-nasnii-ohid-yu-medehiig-husdegve

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд