No menu items!
HomeУлс төрГ.Занданшатар: Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэх эсэх...

Г.Занданшатар: Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлууллаа

-

УИХ-ын намрын ээлжит чуулганы хаалтын хуралдаан Төрийн ордонд өнөөдөр/2024.01.17/ болж байна. 

Энэ үеэр хэлэлцэх асуудлын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “УИХ-ын гишүүд ээ, бид Үндсэн хуулиа эрхэмлэн, төр ард түмний язгуур ашгийг дээдэлж ажиллахаар тангараг өргөсөн. УИХ бол ард түмний төлөөлөгчийн байгууллага. Тиймээс УИХ-д 156 албан бичгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэдийн гарын үсэгтэй бичиг ирсэн. 

Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна. 

Гэхдээ анхааруулж хэлэхэд парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд зөвшилцөөд Баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуультай уялдуулж хэлэлцэх ёстой гэсэн зарчмын санал ирсэн.

УИХ дахь Ардчилсан Намын бүлэгт энэ хуулийн талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргах эрх байгаа. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөмжийн үзэл баримтлалтай нийцэхгүй байна гэж УИХ-ын гишүүн үзсэн бол байнгын хороо, намын бүлгээрээ дамжуулж санал дүгнэлт ирүүлэх ёстой. Гэвч Ардчилсан Намын бүлэг энэ талаар санал дүгнэлт ирүүлээгүй” хэмээн хэллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд