No menu items!
HomeЭрүүл мэндД.Баярболд: Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж...

Д.Баярболд: Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна

-

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг. Одоогийн байдлаар

  • Хоёрдугаар түвшин буюу идэвхжлийн түвшинд Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймаг,
  • Гуравдугаар түвшин буюу алаг цоог дэгдэлтийн түвшинд Улаанбаатар хот болон есөн аймаг
  • Дөрөвдүгээр түвшинд Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг шилжжээ. 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн лавлагаа лаборатори болон салбар дөрвөн лабораторид нийт 256 сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 

  • 16.7 хувьд нь амьсгалын замын синцитиал вирус
  • 15.1 хувьд нь томуугийн А хүрээний H3N2 вирус
  • 5.2 хувьд нь Sarscov2 буюу коронавирусийн вирус,
  • 6.2 хувьд нь амьсгалын замын халдварын бусад вирус илэрсэн байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 51.6 хувийг тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 2,308 ор дэлгэж томуу, томуу төст өвчний шалтгаант өвчлөлөөр хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна” гэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд