No menu items!
HomeОнцлохГ.Тэмүүлэн: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх асуудалд дүн шинжилгээ хийнэ

Г.Тэмүүлэн: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх асуудалд дүн шинжилгээ хийнэ

-

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлбэл 600 тэрбум төгрөг дутна шүү дээ. Хөрөнгө оруулалтаа хас гэж байгаа юм уу” хэмээн асуув.

Энэ үеэр “УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Иргэд тодорхой асуудлаар санал гаргах эрх нь нээлттэй. Бидний хувьд дүн шинжилгээ хийж судалж байж дараагийн шийдлийг гаргах үүрэгтэй. Байнгын хороо уг асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах эрхтэй. Мөн хяналт шалгалт явуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж болно. 

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг нь хангуулахад анхаарна. Байнгын хороо ажлын хэсэг гаргаад, нухацтай тооцоо судалгаа хийж байж, шаардлагатай бол УИХ-д танилцуулна. УИХ-д тогтоол болон шийдвэрийн төслийг танилцуулж шийдүүлж болно. Засгийн газарт холбогдох хууль санаачлах чиглэл өгч болох юм. УИХ ч бас хуулийн төсөл боловсруулж болно гэж харж байгаа” гэдгийг хэллээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд