No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Чинзориг: Допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрснийг сонсоод шоконд орсон. Арбитрын шүүхэд хандаж...

Б.Чинзориг: Допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрснийг сонсоод шоконд орсон. Арбитрын шүүхэд хандаж байна

-

“Ханжоу 2022” Азийн наадмын эрэгтэй боксын 63.5 кг жинд аваргын алтан медаль хүртсэн Б.Чинзоригийн А сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар Олон улсын шинжилгээний агентлагаас мэдээлээд буй. Тэрбээр энэ талаар тайлбар хийж, Арбитрын шүүхэд хандана гэдгээ хэллээ.

Б.Чинзориг “Би боксын спортоор 2005 оноос хойш 18 дахь жилдээ хичээллэж байна. Энэ жил Узбекистанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авсан. Миний хамгийн том зорилго Парисын олимп.

Энэ сард БНХАУ-д болсон “Ханжоу 2022” Азийн наадмын үеэр миний өгсөн шинжилгээнээс допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрсэнтэй холбогдуулан энэхүү бичлэгийг хийж байна. Анх энэ тухай мэдээг сонсоод шоконд орж, хэд хоног сэтгэл санаа хүнд, тогтворгүй байлаа.

Миний хувьд дэлхийн Допингийн эсрэг агентлагаас баталсан тамирчны эрхээ хамгаалах дүрмийн дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх болон өмгөөлөгч авах хүсэлт тус байгууллагад тавьсан. Өөрөөр хэлбэл олон улсын спортын Арбитрын шүүхэд хандаж байна.

Надаас болж эрх нь зөрчигдсөн шигшээ багийн тамирчдаасаа уучлалт хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа эргэн мэдээлэх болно” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд