No menu items!
HomeУлс төрЭ.Батшугар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох цахим өргөдөлд санал авч эхэллээ

Э.Батшугар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох цахим өргөдөлд санал авч эхэллээ

-

УИХ-ын “D-Parliament” цахим системд “Нийтийн өргөдөл” дэд цонх өнөөдөр нээгдэж, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “D-Parliament” цахим системд “Нийтийн өргөдөл” цонх нээгдсэнээр, иргэд олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар ч асуудлаар өргөдөл гаргах, мөн бусдын гаргасан өргөдөлд санал өгч УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар “НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргаж байна. Иргэн та дэмжиж байвал дараах линкээр орж тус өргөдөлд цахим гарын үсгээ зураарай. Цахим гарын үсэг байхгүй бол танилт нэвтрэлтийн Дан системээр дамжин санал өгч болно. Мөн Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдээр санал өгөх боломжтой. Тус өргөдөлд 100 мянган санал ирвэл УИХ-аар хэлэлцүүлэх юм” гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлах эрхтэй. Уг эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан хэрэгжүүлж болохоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан.

Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Түүнчлэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой.

Тус систем дээр иргэний гаргасан санал “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-ын 3.4-т заасны дагуу сэдэв бичих; үндэслэл, тайлбар бичих; ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх шаардлагыг хангаж, 100 иргэний дэмжлэг авсан тохиолдолд хоёр дахь шатны санал авах үйл ажиллагааг явуулах юм. Тодруулбал, тухайн саналыг 30 хоногийн хугацаатай цахим системд нээлттэй байршуулна. Ажлын хэсэг байгуулах иргэний саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.

Санал авах үйл ажиллагааны техник, зохион байгуулалтыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцан ажиллах бөгөөд санал авах үйл ажиллагааны үр дүнг ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.

Шаардлага хангасан саналыг ээлжит чуулганы үеэр 14 хоногийн дотор, ээлжит чуулганы чөлөө цагт ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор харъяалах Байнгын хороо хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана. Харин хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурлын дарга уг асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, харъяалах Байнгын хороонд шилжүүлнэ.

Иргэний гаргасан нийтийн өргөдлийг хүлээн авах харилцааг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-аар зохицуулах бөгөөд энэ журмын 2.2-т “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүнд илтэд халдсан асуудлаар иргэн санал гаргах, иргэдээс санал авахыг хориглоно”, 2.3-т “Нэг саналд өөр хоорондоо хамааралгүй хэд хэдэн асуудал тусгахыг хориглоно” гэж заасан байдаг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд