No menu items!
HomeХэн юу хэлэвЛ.Энх-Амгалан: ЕБС-ийн үдийн хоолонд эцэг эх, асран хамгаалагчдаас мөнгө авахгүй

Л.Энх-Амгалан: ЕБС-ийн үдийн хоолонд эцэг эх, асран хамгаалагчдаас мөнгө авахгүй

-

БШУЯ-наас их, дээд сургуулийн урьдчилсан эрэмбэ, чансааг өнөөдөр зарлалаа. Мэдээллийн дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан ЕБС-ийн үдийн хоолтой холбоотой асуултад хариулсан юм.

Тэрбээр “ЕБС-ийн “Үдийн хоол” хөтөлбөр хуульчлагдсан учир эцэг эх, асран хамгаалагчдаас мөнгө авахгүй. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардлыг хуваах судалгаа хийж байгаа, эцсийн буюу Засгийн газрын шийдвэр гараагүй” гэв.

Мөн “Хувийн ЕБ-ын сургуулиудын хөтөлбөрт магадлан итгэмжлэх шалгалт оруулна. Кембрижийн хөтөлбөртэй гэсэн мөртөө цаанаа хөтөлбөргүй сургуулиуд бий. Сургалтын төлбөрөө ямар ч үндэслэлгүйгээр тэнгэрт тултал нэмдэг хувийн ЕБС-уудад дараагийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж байна. Үүнд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуулиуд хамаарч байгаа. Үр дүнг удахгүй зарлана” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд