No menu items!
HomeЭрүүл мэндЛ.Насанцэнгэл: Манай улсын нийт хүн амын 25 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай...

Л.Насанцэнгэл: Манай улсын нийт хүн амын 25 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна

-

“Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хамгийн сүүлд 2013 онд хийж байсан бөгөөд 11 аймаг, нийслэлийн тодорхой дүүргийн хүн амыг хамруулсан. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаанаас харахад насанд хүрэгчдийн 17.1 хувь нь нойргүйдэлтэй, 11.7 хувь нь биед нь байнга зовуурь, шаналгаа илэрдэг, 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй, зургаан хувь нь сэтгэл гутралтай байгаа юм.

Нийт хүн амын 70 гаруй хувь нь сэтгэцийн хувьд эрүүл гэж үзэж байгаа бол 25 орчим хувь нь тулгамдсан асуудалтай. Иймд сэтгэлээ тайван байлгах, ажлаа төлөвлөх, өөрт ач холбогдолгүй сөрөг мэдээллээс зайлсхийхийг эмч нар зөвлөдөг” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд