No menu items!
HomeОнцлохД.Мөнхцэцэг: Жирэмсэн үед заавал хэрэглэх төмрийн бэлдмэл, полийн хүчил, кальци гэсэн хэдхэн...

Д.Мөнхцэцэг: Жирэмсэн үед заавал хэрэглэх төмрийн бэлдмэл, полийн хүчил, кальци гэсэн хэдхэн аминдэм бий

-

“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран зохион байгууллаа. Мөн цахимаар холбогдох яамны албан тушаалтнууд, судлаачид, мэргэжилтнүүд болон 21 аймаг, 9 дүүргийн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр АШУҮИС-ийн дэд профессор Д.Мөнхцэцэг “Жирэмсэн эхчүүд хооллолтдоо анхаарах хэрэгтэй. Манай жирэмсэн эхчүүдийн 50 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн эхний гурван сар, дунд гурван сар, сүүлийн гурван сар болон төрсний дараа хэрэглэх чанартай олон найрлагат аминдэмүүд орж ирж байна. Гагцхүү зөв цаг хугацаанд нь зөв уух хэрэгтэй юм.

Жирэмсэн үед заавал хэрэглэх төмрийн бэлдмэл, полийн хүчил, кальци гэсэн хэдхэн аминдэм бий. Эдгээр аминдэмийг давхар хоол хүнсээрээ авч болно. Гэтэл зарим жирэмсэн эхчүүд сүү уухгүй, ааруул ч идэхгүй байна. Эхчүүд цадталаа идэх биш, чанартай, зөв хооллолтод суралцах хэрэгтэй. Буруу хооллолтоос болж эхчүүдийн ихэнх нь хоол боловсруулах эрхтний эмгэгтэй байгаад анхаарах шаардлагатай” гэв.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолтын хүрээнд явагдсан судалгааны дүнг танилцууллаа.

Тэрбээр, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн

  • 75.4 хувь нь Д аминдэмийн,
  • 29.4 хувь нь төмрийн дутагдалтай
  • 21.4 хувь нь цус багадалттай байна гэдгийг хэлэв.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд