No menu items!
HomeОнцлохБ.Отгонтөгс: Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж байгаа нь сонгуульд...

Б.Отгонтөгс: Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж байгаа нь сонгуульд зориулсан арга хэмжээ

-

ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид 2024 оны Төсөв, мөнгөний бодлогын асуудлаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс “Засгийн газраас 2024 оны улсын төсөв өргөн барихдаа зарлагыг өмнөх оныхоос 5.1 их наяд төгрөгөөр эрс нэмэгдүүлж 27.1 их наяд төгрөгөөр тооцсон нь сонгуульд зориулан бэлдсэн гэж судлаачдын зүгээс үзэж байна.

2024 оны төсөв УИХ-ын тавдугаар сарын 31-ний өдөр баталсан “2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл”-д огт нийцээгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тухайлбал тус хуулийн 3.7-д “төсвийн төсөл боловсруулах, батлах, батлуулсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ” гэж заасан байдаг. 

Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд заахдаа нэгдсэн төвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 21.1 их наяд байхаар, нийт зарлагын хэмжээг 22.1 их наяд байхаар зааж өгсөн. Гэтэл 2024 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 25.2 их наяд төгрөг буюу 19.5 хувиар нэмэгдүүлсэн. Харин нийт зарлагын хэмжээг 27.1 их наяд төгрөг буюу 19 хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн. 

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2024 онд 74 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Энэ нь Монголбанкны мөнгөний бодлогын чиглэлд туссан хэмжээнээс гурван их наядаар даруй их юм. 

Монголбанк 2024 онд инфляцыг найман хувьд барих тооцоолол хийж байгаа. Гэтэл Засгийн газрын төсөв нь гурван их наядын зарлагатай орж ирэх нь Монголбанкны инфляцыг нэг оронтой тоонд барих бодлогод орон зай үлдээхгүй байна. Энэ нь манай улсын төсвийн бодлого болон төв банкны мөнгөний бодлого хоорондын уялдааг бага байгааг нотолж байгаа юм. 

2024 оны төсвийн зардалд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг дөрөвдүгээр сараас эхэлж 10 хувиар нэмэх гэж оруулсан байгаа нь сонгуульд зориулсан арга хэмжээ гэж эдийн засагчид үзэж байна.

Учир нь сонгууль болохоос хоёр сарын өмнө иймэрхүү нэмэгдэл хийж байгаа нь төсвийн дарамтыг дунд, урт хугацаанд нэмсэн. Мөн нийт иргэний худалдан авах чадварыг таван хувиар бууруулах аюул учирна.  

Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг 3.89 их наядаар төлөвлөсөн байна. Үүнийг энэ оны төсөвтэй харьцуулахад 20 хувиар нэмэгдэж гарсан тоо. Сонгуулийн жилд зориулж их хэмжээний төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийх нь Засгийн газрын гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлнэ” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд