No menu items!
HomeОнцлохГ.Занданшатар: Нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл тойрсон авлигыг ил болгож, хариуцлага...

Г.Занданшатар: Нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл тойрсон авлигыг ил болгож, хариуцлага тооцох ёстой

-

Улсын Их Хурал(УИХ)-ын намрын чуулган өнөөдөр эхэлж байна.

Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын отгон намрын чуулган эхэлж байна. Нийгмийн бухимдал өндөр, сонгуулийн идэвхжил ихэссэн, иргэдийн хүлээлт ихсэж, намрын их ажил ундарсан, өвөлжилтийн бэлтгэл хангагдах өндөр хэмнэлтэй цаг үед энэ чуулган эхэлж байна.

Монголын улс төр уламжлал, шинэчлэлтийг зааг үеэ туулж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, улс төрийн намын шинэ хууль, улс төрийн цоо шинэ уур амьсгал, итгэл хүлээлт дор монгол хүн бүр ирээдүйдээ итгэл тавин хүлээж байна. Үндсэн хуулийн нэмэлт бүрэн цогц хэрэгжих, бүрэн цогцоор нь амилуулах ёстой.

Олон хууль цаасан дээр үлдэх төдий байна. Хуучинсаг, хөшүүн, хаалттай, нууцтай дүлий төр ард үлдэж, эсрэгээрээ нээлттэй, хурдтай, ил тод, ард түмэнтэйгээ ямагт хамт байдаг хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд дуу нэгтгэн шаардаж байна.

УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулийг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой” хэмээв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд