No menu items!
HomeОнцлохБ.Батшагай: Аравдугаар сарын 1-н гэхэд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулна

Б.Батшагай: Аравдугаар сарын 1-н гэхэд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулна

-

Сайжруулсан шахмал түлшний нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сайжруулсан шахмал 118,000 тонн түлшийг 58 агуулахад нөөцлөөд байна. Нийт борлуулалтын 650 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 500 цэг ажиллаж байгаа.

Үлдсэн цэгүүдийг аравдугаар сарын 1-н гэхэд үе шаттайгаар ажиллуулна.

Түлшнээс 24 дээж авахад сайжруулсан шахмал түлшний стандартыг хангасан гэж гарсан. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөгийг зохион байгуулна” гэв.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж байхаар болж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд