No menu items!
HomeХэн юу хэлэв"Замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар машин жолоодвол хариуцлагыг чангатгах заалтуудыг хуульд оруулна"

“Замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар машин жолоодвол хариуцлагыг чангатгах заалтуудыг хуульд оруулна”

-

Өчигдөр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хоёр хүүхэд машинд мөргүүлж нэг нь амиа алдаж, нөгөө нь гэмтсэн харамсалтай явдал боллоо. Зам тээврийн осол олон нийтийг эмзэглүүлж, эрхээ хасуулсан үедээ болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэдгийг цахим орчинд илэрхийлж буй.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатарын мэдээлснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд авто ослоор 228 хүүхэд амиа алдсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 151,212 зөрчил гарснаас 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагджээ.

Тэрбээр 10 дугаар сард эхлэх намрын чуулганаар хэлэлцэх Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж, шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна гэдгээ цахим хуудсаараа нийтэд илэрхийлсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд